Цэгц

Цэгц 🩷

28/08/2026

🎉 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ, “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-ААР ШАЛГАРЛАА

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хамт олон 2026 оны Элсэлтийн шалгалтын үнэлгээгээрээ аймагтаа тэргүүлж, “Шилдэг сургууль”-аар шалгарлаа.

Энэ нь багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаа, багш нарын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, сурагчдын сурч боловсрох эрмэлзлийн бодит үр дүн юм.

📚 Эрдэм мэдлэгээрээ тэргүүлсэн сурагчид,
👩‍🏫 Чадвар, хөдөлмөрөөрөө манлайлсан багш нар,
🤝 Хамтын хүчээрээ амжилт бүтээсэн нийт хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

🌟 Эрдмийн их өргөөний амжилтын буухиа улам бүр үргэлжилж, олон сайхан амжилтаар арвижих болтугай!

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн нийт хамт олондоо баяр хүргэе! 🎓👏

28/08/2026

🏆 “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”-ААР ӨНДӨР-УЛААН СУМЫН ЕБС ШАЛГАРЛАА

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Т.Зоригтбаатар захиралтай ЕБС-ийн хамт олон боловсролын байгууллагын менежмент, сургалтын чанар, багш ажилтны хөгжил, хүүхэд бүрд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр гаргасан амжилтаараа “Шилдэг менежменттэй сургууль”-аар шалгарлаа.

Тус сургууль нь 2025 оны шалгаруулалтад дэд байр эзэлж байсан бол энэ жил амжилтаа ахиулж, 80 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болжээ.

📚 Хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагаа, тасралтгүй хөгжлийн үр дүн болсон энэхүү амжилтад хүрсэн Т.Зоригтбаатар захирал болон нийт багш, ажилтан, сурагч, эцэг эхчүүдэд халуун баяр хүргэе!

✨ Та бүхний амжилтын буухиа улам өргөжин дэлгэрч, эрдэм боловсролын их үйлсэд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

28/08/2026

🎶 АРХАНГАЙ АЙМГИЙН ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НАР
“ТОЙРОН БҮЖЬЕ”👏👏🇲🇳🥰

28/08/2026

“ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ-2026” УРАЛДААНЫ СӨБ-ЫН АНГИЛАЛД II БАЙРТ О.ЦЭРЭНДОЛГОР ШАЛГАРЛАА

“Шилдэг бүтээлч багш-2026” Уралдааны Сургуулийн өмнөх боловсролын (СӨБ) ангилалд II байр эзэлсэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш О.Цэрэндолгор-т баяр хүргэе.

Бяцхан үрсийнхээ хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалтын үйл ажиллагаандаа бүтээлч арга зүй, шинэ санаа нэвтрүүлэн ажиллаж буй багшдаа цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 🌷👏

28/08/2026

🎉 ЧУЛУУТ СУМЫН ЕБС-ИЙН ХАМТ ОЛОНДОО ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

Түүхт 90 жилийн ойн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байгаа Чулуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон дахин нэгэн том амжилтаар түүхээ зузаатгалаа.

“Архангай аймгийн багш нарын бага хурал–2026”

🏆 Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-аар шалгарлаа.

🥈 “Бүтээлч багш” уралдааны Байгалийн ухааны төрөлд Математик-Мэдээлэлзүйн багш Т.Нямхүү II байр эзэллээ.

🏆 “Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээр тус сургуулийн “Оюуны хүч” МХБүлэг шалгарлаа.

Эдгээр амжилт нь сургуулийн удирдлага, багш, ажилтан, суралцагчдын хамтын хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварын үр дүн юм.

Д.Лонжидпилмаа захиралтай Чулуут сумын ЕБС-ийн нийт хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, арвин их бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🇲🇳

🌟 Түүхт 90 жилийн ойн жилдээ барьж буй амжилтын буухиа улам бүр үргэлжилж, олон сайхан амжилтаар үргэлжлэх болтугай!

28/08/2026

Цэнхэр дээлтэй ах хүүхэд байхдаа хурдан морь унаад дандаа 6-д ордог бсан гэнээ. Тэгээд эхний 5 морины хүүхдүүдэд шагнал өгөхөөр "ганцхан урд бсан бол би гоё юм авах байж" гээд л харамсаад харж суудаг бсан гэнээ. Тэгээд Буянт сумын 100 жилийн ойд 6-д орсон хүүхдүүдийг иж бүрэн хичээлийн хэрэгсэл, амттай зүйлсээр байлж байгаа гэнээ хэхэ.

Address

Arkhangai Province'
Tsetserleg
65000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэгц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category