20/10/2023
Энэ муухай эдгэдэггүй, бөөлжиж, гүйлгэдэг ханиад байнаа. Хүчтэй эмнээс илүү Монгол бор арга хэрэглэх нь маш үр дүнтэй байна шүү хөөрхөнүүдээ. Манай 2 настанд сайн үр дүнгээ өгсөн аргуудаас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. 🤗🤗🤗
Та бүхэн минь ч бас өөрсдийн туршлагаасаа хуваалцаарай. 😍😍😍
1. Ганга буцалгаж уулгах - Ой хагастайгаас нь анх мэдэж ханиад хүрэх болгонд өгдөг болсон. Нус татрааж, үрэвсэл дардаг. Эмнээс лав илүү байдаг.
2. Адууны тосоор цээжийг нь тослоод ороолт хийж унтуулах - Цэр ховхолно, дархлаа дэмжинэ. СҮПЕР 🤩
3. Ханиадны давстай усанд оруулах - Халуун ус дархлааг нь дэмжээд хурдан сайжирдаг.
4. Гүйлгэлтэнд эмнээс илүү PROBIOVISION ACUTE сайн байсан (өндөр тунтай ашигтай бактер юм байна лээ.
5. Бөөлжилтөнд хурууны өндөгнөөс цус авах - Энэ арга бөөлжилтийг тэр дор нь зогсоодог. (нэг удаагийн зүү, тарианы хөвөн хэрэглэх)
6. Хоолой өвдөхөд шээсээр кампресс тавьж унтуулах - Шээс хорыг нь маш сайн авдаг. Бүр идээлчихээгүй л бол энэ аргаар эмний ч хэрэггүй эдгэнэ. Бас игүүшин уулгах сайн гэж сонссон. Гэхдээ туршиж амжаагүй эдгэчихсэн. 🥰
7. Шингэн юм сайн уулгах - Цэр шингэлж, цусны эргэлтийг сайжруулна.
8. Чихэр идүүлэхгүй байх - Үрэвсэл дэмжихээс гадна цэрийг улам барьцалдуулдаг.
9. Мөн дархлаа дэмжих зорилгоор С вит 500, Д вит 4000, Himalaya Septilin сироп өгч байгаа.
Антибиотоик хэрэглэж байгаа бол заавал ашигтай бактер антибиотикоос 3 цагийн зайтай өгнө. Эмээ ууж дууссан ч үргэлжлүүлээд дор хаяж сар уух хэрэгтэй. Мөн мөөгөнцрийн эм эмчийн заавраар 1-2 удаа уулгавал зүгээр шүү. Антибиотик уугаад үрэвсэл л дарагдана уу гэхээс энэ ханиад үнэхээр эдгэхгүй байна лээ. Тиймээс эмийн эмчилгээ хийсэн ч бай хийгээгүй ч бай арчилгаа, асаргаа, маш чухал шүү.
Ямар ч уламжлалт аргыг хэрэглэхдээ хүүхдийг бага зэрэг бэгнэж, салхи авхуулахгүй байх нь хамгийн чухал. Үгүй бол нуухыг нь авах гээд… болно шүү. Амжилт мундаг ээжүүдээ 💕💕💕