22/04/2026
АМЖИЛТТАЙ ӨДӨР !!!
ИХС-гийн Ирвэс Энтерпрайз хөтөлбөрөөс зах зээлд зориулсан “ИРВЭС” нэрийн шинэ загварын бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна.
ИХС нь 2008 оноос цоохор ирвэсний цогц судалгааны хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сум Тост, Тосон бумбын нуруунд хэрэгжүүлж эхэлсэн. Цоохор ирвэсний судалгааны нэг арга болох автомат камерт орсон ирвэсний зурагнуудыг уран сайхны санаагаар баяжуулан зурж нийтийн хүртээл хэрэглээнд нийцүүлэх үүднээс хүн бүрийн өдөр тутмын чөлөөт хэрэглээ болох подволк, тор цүнхэн дээр буулгасан нь танин мэдэхүйн болон судалгаа хамгаалалд бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй хүн бүрийн оролцоог хангаж бүтээгдэхүүн болсон.
Ирвэс Энтерпрайз хөтөлбөр нь 1997 оноос ирвэс бүхий нутагт хэрэгжиж ирвэстэй нутгийн малчин эмэгтэйчүүдийг сургах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдан борлуулахад дэмжин ажилласанаар эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоог байгаль хамгаалалд хангах өргөн замыг нээсэн билээ. Бид хөтөлбөрийн уламжлал тогтвортой байдлыг хадгалах, хангах нөгөө талдаа орчин цагийн хүүхэд залуучууд төдийгүй хүн бүрийн сонирхон хэрэглэж буй бэлэг дурсгалын зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг “ИРВЭС” нэрийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж олны хүртээл болгож байна. Энэ нь Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийн уламжлал шинэчлэлийг хослуулан тогтвортой хэрэгжихэд чухал ач холбогдолтой билээ.