MON-G Interior Mentor

MON-G Interior Mentor MON-G таны хувийн интерьер ментор

🎴 TAINI AM SINGLE HOUSE INTERIOR PROJECT 🎴БОДИТ ТОХИЖИЛТ ТУН УДАХГҮЙ...
17/01/2025

🎴 TAINI AM SINGLE HOUSE INTERIOR PROJECT 🎴

БОДИТ ТОХИЖИЛТ ТУН УДАХГҮЙ...

“Өөрийгөө олсон интерьер хамгийн онцгой. Цаанаасаа л амьтай, сүнстэй мөн олон жилийн туршид өөрийн үнэ цэнээ хадгалж явд...
24/11/2024

“Өөрийгөө олсон интерьер хамгийн онцгой. Цаанаасаа л амьтай, сүнстэй мөн олон жилийн туршид өөрийн үнэ цэнээ хадгалж явдаг. Аливаа орон зайг тохижуулах үед захиалагчдын маань мэдрэмж өсөж, өөрийгөө олох, таних аялалд гардаг гэж би боддог”

Өсөн хүмүүжсэн орчин, аав ээжийнхээ амьдрах урлагаас өөрийн “би” - г танин, өнөөдрийн аз жаргалаа бүтээн яваа декоратор Дэлгэрмаагийн тохижуулсан “vintage” загварын орон сууцаар бид зочлон гарлаа.

8 жилийг хамтдаа үдэх англи загварын сервант, классик гал тогоо огт өөр өнгө төрхөөр интерьертээ эргэн иржээ. Тооныг тулах жаазнаас эхлээд, байгаль түших ваар хүртэл далайн цэнхэр өнгийг илүү баяжуулсан харагдана.

“Тааз заавал цагаан байдаггүй” гэсэн эзэгтэйн үг санаанд үлдэж билээ. Элсэн шар таазанд гэрлийн бүрхүүл илүү хээнцэр, чамин мэдрэмж төрүүлж, дам нурууны түвшинд ирэх будаг, классик хүрээ тэнгэр дээр өөрийн түүхээ бүтээнэ.

Өмнө зүгээс аян замыг туулан ирсэн ширээний бүрхүүл, ганган хөх хивс интерьерт илүү их салхи оруулж, мөнгөлөг хөшиг өрөө бүрийн аясыг даган хувирч байлаа. Мөсөөр урласан мэт декор “нэг модерн чимэг хэрэгтэй байсан юм” гэх үгсээр байршлаа олон гайхуулна.

Орон зай интерьертэй хэрхэн уусдагийг, интерьер орон зайд хэрхэн ээнэгшдэгийг та бүхэн энэхүү уран бүтээлээс олж харах биз ээ.

Биднийг халуун дулаанаар угтан авсан гэрийн эзэгтэй Сувдаадаа тусгайлан талархал илэрхийлье.

Баярлалаа,
Та бүхнийгээ хүндэтгэсэн Mon-g

🤍 HUNNU 2222 APARTMENT INTERIOR 🤍
13/11/2024

🤍 HUNNU 2222 APARTMENT INTERIOR 🤍

◼️STEPPE LINK OFFICE INTERIOR◼️Project credits:Дотоод заслын гүйцэтгэл: BABA Construction Тавилгын гүйцэтгэл: Woodshine ...
03/06/2024

◼️STEPPE LINK OFFICE INTERIOR◼️

Project credits:

Дотоод заслын гүйцэтгэл: BABA Construction
Тавилгын гүйцэтгэл: Woodshine тавилгын үйлдвэр
Зураг авалт: Boldi Mkhn
3D зургийн гүйцэтгэл: https://www.facebook.com/share/p/zEnUAenGwjx5X3Vs/

Энэ удаагийн оффисийн интерьер шийдэлдээ бид индустриал загварыг минимал шийдэлтэй хоршуулан, 3 хэмжээст куб дүрсийг концепцоо болгон сонгосон бөгөөд орчин болгонд арай өөр давтамжаар орж ирж буйг та анзаарах болно. Бидний гол зорилго нэгдмэл байдлыг алдагдуулалгүйгээр тусгаар орчнуудыг бүрдүүлж, бяцхан байшингаар дүүрэн хотхоноор алхаж буй мэдрэмжийг төрүүлэх билээ. Тиймдээ ч таныг хамгийн түрүүнд “үүрд асах” шонгийн гэрэл угтах болно. Утсаар ярих өрөөгөө “уйлдаг өрөө” байх уу, “ам мурийдаг” өрөө гэж нэрлэх үү гээд бяцхан хошигноод авлаа шүү. Өө сэвтэй, төгс биш байх нь өөрөө давтагдашгүй байхыг илэрхийлдэг. Шугам, сүлжээ гэдэг барилга гэх махбодийн салшгүй нэгэн хэсэг нь учир түүнийг өнгөлж, хайрлах боломжийг индустриал загвар үргэлж өгч чаддаг. Мэдээж маш олон хүний хөдөлмөр, сэтгэл зүрх, чармайлт мөн мэдрэмж нэгдмэл байж чадсанаар төсөл маань амжилттай бодит төрхөө олсон билээ.

Баярлалаа,
Та бүхнийгээ хүндэтгэсэн MON-G

🌖 SARUUL OFFICE INTERIOR 🌘Дөрвөн давхарт байрлах талбай, цонхны түвшин хүртэлх тоосон өрлөг, дээврийн хийцлэлийг дагах н...
22/05/2024

🌖 SARUUL OFFICE INTERIOR 🌘

Дөрвөн давхарт байрлах талбай, цонхны түвшин хүртэлх тоосон өрлөг, дээврийн хийцлэлийг дагах налуу таазтай биднийг угтлаа. Цонх дагуу байрлах тавилганд өрлөгийг нуун, онцгой хээ бүхий хавтан шигтгэж, нэвт харагдах шилэн ханануудаар цэлгэр, цэгцтэй хирнээ тус тусын орчинг бүрдүүлэхийг зорьсон билээ. Өрөө бүхний зориулалтыг тодотгох өөр өөр хивсэнцэр, захиалагчийн маань мэдрэмжтэй тавилгын сонголтууд интерьерийг тэнцвэртэй мэдрэмжээр хангаж, зураг бодит болон бидний өмнө буулаа.

3D зургийн гүйцэтгэл: https://www.facebook.com/share/p/18EHtDxSbR/

Баярлалаа,
Та бүхнийгээ хүндэтгэсэн MON-G

Orange is the new black🧡
16/04/2024

Orange is the new black🧡

БИДНИЙ ШИНЭХЭН ҮЙЛЧИЛГЭЭ ✨✨✨🤍PRODUCT RENDERING🤍🤍 Бүтээгдэхүүний 3D босголтыг интерьерийн орчинд болон, энгийн фон дээр б...
20/03/2024

БИДНИЙ ШИНЭХЭН ҮЙЛЧИЛГЭЭ ✨✨✨
🤍PRODUCT RENDERING🤍

🤍 Бүтээгдэхүүний 3D босголтыг интерьерийн орчинд болон, энгийн фон дээр байршуулсан рендер зургийн үйлчилгээ.
🤍 Энэхүү үйлчилгээ нь богино хугацаанд хэрэг болсон, гэрэл зургийг шаардлагатай үед орлох, хүссэн орчноо бүрдүүлэх, хүссэн бүтээгдэхүүнтэйгээ хоршуулах нэгэн боломж юм. Мөн ирж буй баяр наадамтай холбоотой уур амьсгал бүхий мэндчилгээг хүссэн орчиндоо бүрдүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг та чатаар авна уу.
https://www.instagram.com/mong.productrendering/

P.S : Гэрэл зураг гэдэг бол бидний хувьд үнэлж барашгүй их хөдөлмөр бөгөөд хэмжээлшгүй их авьяас мэдрэмж билээ. Тиймээс бид энэхүү үйлчилгээгээрээ гэрэл зурагчдийнхаа хөдөлмөрийг үгүйсгэхийг огт хүсээгүйгээ хүндэтгэлтэйгээр илэрхийлье. Цаашдаа улам хичээж, хөгжиж жинхэнэ фото зургаас ялгархааргүй чанарын түвшинд хүрэх болно оо.

Бяцхан үрсийг тань хайрлах хамгийн энхрий, дотно газар Edu Kids Kindergarten
19/03/2024

Бяцхан үрсийг тань хайрлах хамгийн энхрий, дотно газар Edu Kids Kindergarten

Эх бүхний ивээлд багтсан уужуу сэтгэлт та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье🤍 Монжигоос нь...Тоорцог малгайн ур ундраа М...
08/02/2024

Эх бүхний ивээлд багтсан уужуу сэтгэлт та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье🤍 Монжигоос нь...

Тоорцог малгайн ур ундраа Монгол малгай Mongol malgai

◼️STEPPE LINK OFFICE INTERIOR◼️Одоогоос арав гаруй жилийн өмнө индустриал, лофт загвар өөрийн зоримог, этгээд өнгө аясаа...
15/01/2024

◼️STEPPE LINK OFFICE INTERIOR◼️

Одоогоос арав гаруй жилийн өмнө индустриал, лофт загвар өөрийн зоримог, этгээд өнгө аясаараа маш хүчтэй оршиж билээ. Үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байсан өндөр тааз бүхий барилгууд оффисын орон зай болон хувирахдаа, цаг хугацааг дамнан, бүдүүн баараг болхи “нүцгэн” хийцлэлийг интерьерийн онцгой шийдэл болгож чадсан.

Өнөөдөр индустриал загвар бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч хайрлаж, энгүүн амгалан байдлыг бэлгэдэж буй мэт тойроод иржээ. Энэ нь хүн төрөлхтөнд ч зориулан хэлээд байгаа юм шиг санагдана.

Энэхүү замналыг үргэлжлүүлэн бүтээлч хамт олонтойгоо ур ухаан, итгэл сэтгэлээ уусган хамтарч оффисын орон зайг урлав. Зөвхөн өөрсдийн ертөнцдөө тусгаарлагдан, бяцхан хотыг бүтээсэн мэт тэр мэдрэмжийг бид хамтдаа бүтээхийг зорьсон билээ.

Хүндэтгэсэн,
MON-G

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00

Telephone

+97699955066

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MON-G Interior Mentor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MON-G Interior Mentor:

Share