18/03/2026
🇲🇳🇲🇳🇲🇳МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 105 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🇲🇳🇲🇳🇲🇳
Хулан тахийн унагыг гартаа оруулан номхруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын уургийг агтын толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асрын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дээлийнхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг явдал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаан сумаар гурав оносон удаатай та эр хүн
МӨНХӨД ҮРГЭЛЖЛЭХ - МОНГОЛ ӨВ