Монголын Фэн Шүй төв

Монголын Фэн Шүй төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Фэн Шүй төв, Ulaanbaatar.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ.
УИД-ээс баруун тийш 108 алхам тэмдэгт газар
Утас:11322571, 8969-5133, 8603-9688
✨2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй фэн шүйн зэмсэг худалдаалдаг дэлгүүр
✨24 жилийн туршлагатай Фэн Шүйн мастер зөвлөх ажилладаг.

Зүүн урд зүг нь бага модон махбодьтой бөгөөд  өсөлтийн эхлэл, үр соёолох энергийг илэрхийлдэг тул "эд баялгийн зүг” гэж ...
26/05/2026

Зүүн урд зүг нь бага модон махбодьтой бөгөөд өсөлтийн эхлэл, үр соёолох энергийг илэрхийлдэг тул "эд баялгийн зүг” гэж нэрлэгддэг, хадгаламж, хөрөнгө оруулалт, өсгөж арвижуулах мөнгөтэй холбоотой хэсэг төдийгүй эд хөрөнгөө өсгөх, шинэ орлогын эх үүсвэрийг бий болгохтой холбоотой энергийг илэрхийлдэг.
Хэдийгээр орж ирж байгаа орлого ашиг чухал боловч үнэнхүү үнэ цэн нь түүнийг тогтоох, эргэлдүүлэх, өсгөж арвижуулах явдал байдаг. Хэрэв зүүн урд зүгийн эрчим энерги доройтсон болон сөрөг нөлөөтэй байвал мөнгө хуримтлуулах, хөрөнгө арвижуулахад хүндрэл үүсдэг гэж үздэг. Тэгэхээр энэ зүгийг цэвэрхэн, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Ус нь модон махбодийн энергийг ихэд дэмждэг тул усан оргилуур, аквариум зэрэг нь хүчтэй идэвхжүүлэгч болдог. Ялангуяа 3 үетэй усан оргилуур нь баялгийн энергийг улам нэмэгдүүлдэг гэж үздэг. Усан оргилуурын усны эх үүсвэр тодорхой харагддаг, мөн ус хуримтлагдаж байгааг харуулдаг байх хэрэгтэй.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

👉Зүүн зүгт анхаарах зүйлс:        Хэт том, сүрлэг мод заримдаа “хорт сум” мэт сөрөг энерги үүсгэдэг. Ялангуяа хаалга гол...
23/05/2026

👉Зүүн зүгт анхаарах зүйлс:
Хэт том, сүрлэг мод заримдаа “хорт сум” мэт сөрөг энерги үүсгэдэг. Ялангуяа хаалга голлосон маягтай ургаа мод нь боломжийг хааж, азгүйтэл, санхүүгийн уналт зэрэг асуудлуудыг үүсгэдэг. Ийм үед модыг холдуулах, эсвэл доороос нь дээш гэрэл тусгаж сөрөг энергийг саармагжуулж болно.
Түүнчлэн мод байшинтай шүргэлцэж байвал гэрийн энергийг “сорж” байдаг гэж үздэг тул мод бутыг байшингаас зайтай тарих хэрэгтэй.
Модон шал, модон тавилга зэрэг нь бараг бүх айлд байдаг. Гэхдээ модон махбодь хэт ихдвэл эрчүүдэд уур бухимдал, эмэгтэйчүүдэд энерги сулрах болон сэтгэл гутрал зэргийг үүсгэх шалтгаан болдог.
Унтлагын өрөөнд ургамал, цэцэг байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Хэт их модон махбодийг илэрхийлсэн өнгө, хээ нь харилцаанд муугаар нөлөөлж болно. Тиймээс хурц гэрэл, улаан өнгийг тодорхой хэмжээнд ашиглаж, модны энергийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гал, төмөр, шороон махбодиуд нь мөн тэнцвэржүүлэхэд тусалдаг.
Байшингийн арын газар уруу, налуу байвал өндөр мод тарьснаар хамгаалалт бий болдог.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Амьдралдаа шинэ боломж нээх, эрүүл мэнд ба эрч хүчээ нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад туслах зүүн зүгтэй...
22/05/2026

Амьдралдаа шинэ боломж нээх, эрүүл мэнд ба эрч хүчээ нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад туслах зүүн зүгтэй холбоотой чухал зөвлөгөөнүүд:
👉 Зүүн зүг бол наран манддаг зүг. Нар байхгүй бол амьдрал ч, өсөлт хөгжил ч үгүй байх байлаа. Тиймээс зүүн тийш харсан цонхгүй байранд Нар хэлбэртэй цаг өлгөх нь энергийг нөхөх засал болдог.
👉 Хавар бол зүүн зүгийн улирал
Зүүн зүг өсөлт хөгжилтэй холбоотой учраас хаврын улиралтай холбогддог. Хавар шинэ өвс ургамал соёолж, амьдрал сэргэдэг. Энэ үед “чи” энерги хамгийн хүчтэй өсөн нэмэгдэж байдаг. Тиймээс гэртээ амьд ургамал байлгах нь жилийн аль ч үед эрүүл, цэвэр энергийг бий болгодог. Ургамал нь дотор орчны агаарыг цэвэршүүлж, эрүүл мэндийн энергийг идэвхжүүлдэг.
👉Луу нь эрүүл мэнд, өсөлт, хүч энергийг бэлгэддэг.
Фэн шүйд луу хамгийн хүчирхэг бөгөөд хүндэт амьтанд тооцогддог. Луу нь аз хийморь, хүч чадал, эрүүл мэндийн оргил бэлгэдэл юм. Гэрийнхээ зүүн зүг, зочны өрөө эсвэл цэцэрлэгт лууны дүрс байрлуулах нь өсөлт хөгжил, хүч энергийг дэмждэг. Гэхдээ унтлагын өрөөнд луу байрлуулахгүй байх хэрэгтэй. Учир нь хэт хүчтэй энерги нь тайван унтахад саад болдог.
👉Зүүн хэсэгт усан оргилуур байрлуулах
Модон махбодьтой холбоотой тул ус нэмэх нь маш зохимжтой. Ургамалд ус хэрэгтэй байдаг шиг зүүн булан ч мөн усны энергээр тэжээгддэг. Усан оргилуур эсвэл аквариум нь шинэ боломж, хүч чадал, амьдралын дэвшлийг дэмждэг.
👉Мод, модлог ургамал эрч хүч нэмдэг
Хэрэв эрүүл мэндийн асуудалтай эсвэл амьдрал чинь нэг л урагшлахгүй байгаа мэт санагддаг бол шинэ мод тарих нь өсөлт хөгжилтөнд “цахилгаанд залгах” мэт нөлөө үзүүлдэг. Гэхдээ модоо арчилж байх нь чухал. Үхсэн мод, тайрсан хожуул үлдээх нь санхүү, эрүүл мэнд, амьдралд ухралт авчирдаг.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Фэн шүйд зүүн зүг нь өсөлт хөгжил, ажил болоод амьдралын урагшлах хөдөлгөөнийг илэрхийлдэг.  Энэ зүг нь модон махбодьтой...
21/05/2026

Фэн шүйд зүүн зүг нь өсөлт хөгжил, ажил болоод амьдралын урагшлах хөдөлгөөнийг илэрхийлдэг. Энэ зүг нь модон махбодьтой, ногоон лууны байрлал тул амьдралын эрч хүч, амин чанараар дүүрэн бүс гэж тооцдог.
Тэгэхээр зүүн зүгийг ашиглан амьдралынхаа өсөлт хөгжлийг дэмжиж, эрүүл мэндээ сайжруулж, гэр бүлээ өсөн дэвжихэд тусалж болно. Тиймээс гэрийнхээ зүүн хэсгийг цэвэр цэгцтэй байлгаж, хамгаалж, усан махбодиор идэвхжүүлэх нь чухал.
Ус нь модон махбодийг тэтгэдэг учраас усан оргилуур, аквариум зэрэг зүйлс тохиромжтой. Мөн модон тавилга байрлуулах, ногоон, хүрэн, цэнхэр өнгө ашиглах нь энэ хэсгийг тэнцвэржүүлдэг.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Зүүн хойд зүгт мод болон төмөр махбодь их байх нь сөрөг нөлөөтэй.         Хэт их төмөр байвал аливаа хэрэгт зөв шийдвэр ...
19/05/2026

Зүүн хойд зүгт мод болон төмөр махбодь их байх нь сөрөг нөлөөтэй.
Хэт их төмөр байвал аливаа хэрэгт зөв шийдвэр гаргах чадвар буурах, гарын үе мөч өвдөх зэрэг асуудал гарч болно. Ер нь гар, бугуйгаар өвдөх нь заримдаа төвлөрөл сулрахтай холбоотой байдаг. Том, чухал шийдвэрийг удаан гаргадаг, хойшлуулдаг хүмүүс гар, бугуйгаа гэмтээх тохиолдол ч байдаг. Ялангуяа улаан өнгийн бугуйвч болон бадмаараг, наран чулуу зүүх нь төвлөрөлд эерэг нөлөөтэй гэж үздэг.
Мөн энэ хэсэгт олон ургамал, мод, цэцэг байвал төвлөрөх чадварт муугаар нөлөөлнө гэж үздэг. Тиймээс энэ 2 махбодийг хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй байх нь.
Хэрэв бодол будлиантай, шийдвэр гаргаж чадахгүй байгаа мэт санагдвал зүүн хойд хэсэгтээ тод гэрэл, лаа асаах, болор уул болон обсидиан чулуу зэрэг зүйлс байрлуулж энергийг нь идэвхжүүлнэ. Ингэснээр бодол илүү цэгцэрч, амьдралдаа дахин урагшилж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Фэн Шүйд шинийг сэтгэх, зөв шийдвэр гаргах чадвар нь зүүн хойд зүгтэй холбоотой гэж үздэг. Энэ зүг нь боловсрол, эргэцүү...
16/05/2026

Фэн Шүйд шинийг сэтгэх, зөв шийдвэр гаргах чадвар нь зүүн хойд зүгтэй холбоотой гэж үздэг. Энэ зүг нь боловсрол, эргэцүүлэл, оюуны хөгжилтэй холбоотой хэсэг юм.
Зүүн хойд хэсгийг идэвхжүүлснээр хүний бодол, мэргэн ухаан, суралцах чадвар сайжирдаг. Энэ хэсгийн энерги сайн байвал хүн аливааг нухацтай бодож, зөв шийдвэр гаргаж, өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа бүрэн ашиглаж чаддаг. Мөн боловсролдоо хэр ахиц гаргах, амьдралдаа хэр их зүйл сурч мэдэх, оюуны болон сүнслэг талаасаа хэрхэн өсөж хөгжихийг илэрхийлдэг. Тиймээс зүүн хойд зүгийг хувь хүний хөгжлийн зүг ч гэж нэрлэдэг.
Зүүн хойд зүг нь бага хүүг төлөөлдөг тул бага насны хүүхэдтэй айл энэ хэсгийг энергийг сайжруулбал хүүхдийн сурах сонирхол, хичээлийн амжилтад сайн нөлөөтэй. Хүүхдийг гэрийн зүүн хойд хэсэгт хичээл хийлгэвэл оюун ухаан нь илүү хурц, шалгалтын азтай байдаг гэж үздэг.
Зүүн хойд зүг нь зоригтой бөгөөд санаагаа бодит ажил болгож чаддаг залуу хүмүүст эерэг нөлөөтэй. Энэ хэсэг нь мөн үхэр жилтэй холбоотой бөгөөд “тэвчээрээр амжилтад хүрнэ” гэсэн утгыг илэрхийлдэг. Тууштай байдал нь энэ чиглэлийн хамгийн чухал чанаруудын нэг юм.
Зүүн хойд зүг нь бага шороон махбодьтой бөгөөд болор, чулуу, уулын зураг, ваар, дэлхийн бөмбөрцөг зэргээс тавьж идэвхжүүлж болно.
Хичээл хийх, судалгаа бичих, бясалгал хийх үедээ жижиг лаа эсвэл болор тавих нь төвлөрөл, бүтээлч сэтгэлгээнд тусалдаг.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Махбодь гэдэг нь хүний амьдралд хамгийн их нөлөөтэй тул Фэн Шүйд Мод, гал, шороо, төмөр, ус гэсэн 5 махбодийг машид чуха...
13/05/2026

Махбодь гэдэг нь хүний амьдралд хамгийн их нөлөөтэй тул Фэн Шүйд Мод, гал, шороо, төмөр, ус гэсэн 5 махбодийг машид чухалчилж үздэг.
Хойд зүг нь амжилт, карьер, бизнесийн хөгжилт, боломж, цалин орлогыг илэрхийлдэг. Усан оргилуур, усан онгоц, жижиг усан давлагаан дүрслэл зэрэг ус эсвэл усыг бэлгэдсэн дүрс нь хойд зүгийн энергийг идэвхжүүлж, азын долгионыг тэтгэдэг тул байнга байлгаж байгаарай. Энэ нь ажил дээрх нэр хүндийг тань өсгөх, бизнесийг сайжруулах, цалингаа нэмэгдүүлэх, эсвэл амьдралд тань орлогын шинэ эх үүсвэр авчрахад тусалдаг байх нь. Харин саванд ус хийж тавих бол өдөр бүр сольж байх хэрэгтэй шүү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Тушаал дэвших, шинэ боломж нээгдэх, мөрөөдлийн ажилдаа орох, ажлын ярилцлагад тэнцэхэд тодорхой хэмжээний “азын энерги” ...
11/05/2026

Тушаал дэвших, шинэ боломж нээгдэх, мөрөөдлийн ажилдаа орох, ажлын ярилцлагад тэнцэхэд тодорхой хэмжээний “азын энерги” хэрэгтэй байдаг.
Хэт жижиг оффис эсвэл ажлын өрөө нь хөгжилт, өсөн дэвжихийг хязгаарладаг. Учир нь энерги чөлөөтэй урсаж чаддаггүй тул хүн дарамттай, сэтгэл тавгүй, төвлөрөлгүй болдог.
Тиймээс ажлын орчноо аль болох цэлгэр, гэрэлтэй, цэвэрхэн байлгаж энерги чөлөөтэй урсах боломжийг олгоорой.
Түүнчлэн эмх цэгцтэй орчин нь зорилгыг тодорхой болгодог тул ажил дууссаны дараа ширээ, ажлын орчноо үргэлж цэвэрлэж хэвшээрэй.
Замбараагүй орчин анхаарал сарниулж, ажлын бүтээмжийг бууруулдаг. Харин цэвэр, эмх цэгцтэй орчин нь эерэг сэтгэлгээний илрэл юм.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Гэгээн өглөөний мэнд☀️    Фэн шүй гэдэг нь хүрээлэн байгаа орчин төдийгүй хүн ба байгаль дэлхийн хоорондын зохиролт хэмн...
09/05/2026

Гэгээн өглөөний мэнд☀️
Фэн шүй гэдэг нь хүрээлэн байгаа орчин төдийгүй хүн ба байгаль дэлхийн хоорондын зохиролт хэмнэл юм. Сэтгэл зөв байвал энерги тэгширч, энерги тэгширвэл хувь заяа өөдлөн дэлгэрдэг.
Өнөөдөр эерэг энергийн урсгал эрчтэй, сайн хүмүүстэй учирч, эрхэм хүмүүний тусыг хүртэж, ажил үйлс тань бүтэмжтэй, гэр орон тань амгалан тайван байж, эд баялаг орж ирэх урсгал арвин байх болтугай.
✨Бие сэтгэл амгалан байх болтугай
✨Бүх үйлс тань сэтгэлчлэн бүтэх болтугай
✨Зөв сэтгэлээр шинэ өдрийг эхлүүлж, аз хийморь морилон ирэх болтугай.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Шинэ өдөрт таны энерги тунгалаг, сэтгэл амгалан байж, санасан бүхэн хүссэнээр тань бүтэх болтугай. 📌 Өнөөдрийн фэн шүйн ...
08/05/2026

Шинэ өдөрт таны энерги тунгалаг, сэтгэл амгалан байж, санасан бүхэн хүссэнээр тань бүтэх болтугай.

📌 Өнөөдрийн фэн шүйн бяцхан зөвлөгөө:
Фэн шүйд үүд хаалгыг эрчим хүлээн авах ам гэж үздэг. Хэрэв үүд орчим эмх замбараагүй, гутал болон элдэв зүйлсээр дүүрэн байвал аз хийморь болоод эд баялгийн урсгалыг хаадаг.

Тиймээс өглөөд ганцхан минут гаргаад, үүд орчмоо эмхэлж цэгцэлж, цэвэрхэн байлгаарай. Ингэснээр эерэг энерги таны амьдралд чөлөөтэй урсан орж ирнэ.

Энерги зөв урсвал хүмүүн тайван байна.
Хүн өөрөө тайван амгалан байвал сайн хувь заяа аяндаа дагаж ирдэг.

МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ

Фэн Шүйгийн зэмсэг хэрэгслүүд нь үүсгэж бүтээх, хамгаалах, цэвэрлэх, хүчитгэх, бадраах, устгах, дарах зэрэг олон төрлийн...
06/05/2026

Фэн Шүйгийн зэмсэг хэрэгслүүд нь үүсгэж бүтээх, хамгаалах, цэвэрлэх, хүчитгэх, бадраах, устгах, дарах зэрэг олон төрлийн билэгдэл зүй, нөлөөллийг агуулдаг ба үйлчилгээ бүрт нь зориулсан энергижүүлэх, идэвхжүүлэх домууд нь мөн өөр өөр байдаг. Дом хийх гэдэг нь домч хүний нарийн мэдрэмж, ур чадвар, байгалийн зөн совин, танин мэдэж ухаарах жам ёс, сурч мэдэх ёстой мэдлэг, эзэмших ёстой ур чадвар, арга, домонд ашиглагддаг нандин зэмсгүүдийг зөв хэрэглэх чадвартай холбогдож байж хийдэг цогц систем юм.
Манай дэлгүүрт энергижүүлж, дом хийсэн Фэн Шүйн зэмсэг, эдлэлүүдийг бэлэн худалддаг🤗.

ЭРДЭНЭСИЙН АЛТЛАГ ХАЙРЦАГ
Эрдэнэсийн алтан хайрцаг нь айл гэр болоод албан газарт аз жаргалтай аж төрөх, эмгэг үгүй энх саруул урт наслах, олз омог арвин, баялгийн сан үл дундарч, тасралтгүй орж ирэх эд мөнгөний урсгалыг тэтгэдэг өлзий ба ашиг тусын энергийг агуулдаг.
Эрдэнэсийн алтлаг хайрцагны 2 талд хүчирхэг арслангийн дүрийг "хамгаалалтын сахиул" болгон дүрсэлсэн, гоёмсог алтлаг өнгийн метал хийцтэй ба хүндэтгэлийн эд учир тансаг хамбаар доторлож, домч маань домнож, энергижүүлсэн бөгөөд танд дом хийсэн "Баялгийн аз ба дотоод хүчийг идэвхжүүлэх 3 алтан зоос, 9 болор ембүү"-ний хамт дагалдан очно.
Зүүн урд, баруун, баруун хойд, хойд зүгт тавина.

Хийц: Метал
👉Хэмжээ: 7см*5см*5см
Үнэ: 39 888₮

👉 Хэмжээ: 10см*7,5см*7,5см
Үнэ: 69 888₮

(Жич: Хот дотор хүргэлтгүй тул та бүхэн маань хүн явуулаад эсвэл хүргэлтийн газруудад захиалга өгөөд авах боломжтой.
Орон нутгийн захиалгыг 8969-5133 утсаар авах ба "Монгол Шуудан"-гаар явуулж байгаа)


ХАЯГ: МОНГОЛЫН ФЭН ШҮЙ ТӨВ
УИД-ээс баруун тийш 108 алхам тэмдэгт газар
УТАС: 8969-5133

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97689695133

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Фэн Шүй төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Фэн Шүй төв:

Share