21/01/2026
CSC шалгалт гэж юу вэ?
Хятад улсад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын “Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт юм.
Шалгалтны гол зорилго нь хэлний чадвар болон академик суурь мэдлэгийг үнэлж, Хятадын бакалаврын түвшний хичээлд илүү сайн академик түвшинд бэлдэх зорилготой юм.
Энэхүү шалгалт нь хичээлийн суурь мэдлэгийн түвшинг олон талаас нь үнэлэх юм.
Яаж бүртгүүлэх вэ?
www.csca.cn цахим хуудсанд нэвтэрч бүртгэл үүсгэнэ.
Шаардагдах материал :
1.Зураг — чанарын шаардлага хангасан зураг. Бүртгэл үүсгэхээс өмнө зураг хангаж байгааг шалгана уу.
2.Хүчинтэй бичиг баримт — хүчинтэй үнэмлэх эсвэл паспортын мэдээлэл оруулах.
3.Кредит карт — хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн аргуудаас сонгон төлбөрөө хийнэ.
Шалгалтын огноо болон шалгалтын төвийн байршлаа шалгахыг зөвлөж байна.
Бүртгэлийн хаяг цахимаар үүсгэж бүртгүүлнэ.
Тайлбар:
Ямар хичээлүүдээр шалгалт өгөх вэ?
Шалгалтын хичээлүүд нь сургуулиас болон сонгосон мэргэжлээс хамаарч ялгаатай байна.
Нэмэлт мэдээлэл:
1. Сонгосон сургууль болон мэргэжлээс шалтгаалж ямар шалгалт өгөх зэрэг нь тодорхой болно. Математик, физик, химийн хичээлүүдийг хятад болон англи хэл дээр өгөх боломжтой. Элсэх гэж буй сургуулийн шаардлагад нийцүүлэн тохирох хэлээ сонгоно .
Одоогоор бусад орон болон бүс нутагт илүү олон шалгалтын төвүүдийг үе шаттайгаар байгуулж байна.
Шалгалтын төлбөр хэд вэ?
Өгөх хичээлийн тоо
Төлбөр (юань)
1 хичээл
450 юань
2 ба түүнээс дээш хичээл
700 юань
⌛️Дэлгэрэнгүй мэдээлэл: 76105105 лавлаж асууна уу.
☎️Бид Хятад улс руу суралцахад үнэгүй зөвөлгөө өгч байна.