25/04/2025
🔴Цул шүрэн ЖАНРАЙСАГ бурхан 💯
Байгалын Ургаа улаан эрдэнийн цул шүрийг ухаж сийлсэн Улаан шүрэн Жанрайсаг бурхан.
📍Зааны соёгоор хийсэн сийлбэртэй суурьтай.
📍Өндөр: 16см
📍Жин: 525грамм. 📞Утас:91914451
☸️ЖАНРАЙСАГ бурхны тухай:☸️
☯️Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлөн харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэгчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн өвчнийг ариусгах нигүүлсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
💚Жанрайсаг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэхийн тулд, Паранирвааны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдэл хэмээн сургасан байдаг.
🤍Жанрайсаг бурхан бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүлслийн бурхан юм. Бурхдын энэрэн нигүүлсэх сэтгэлээр нэг дүр бүтээе гэвэл Жанрайсаг бурхан шиг дүр гарах юм гэдэг. Тиймээс Жанрайсаг бурхныг бурхдын энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө шингээсэн гэж үздэг байна. Жанрайсиг бурхан нь Мянган мутарт Жанрайсиг, Зөөлөн цогт Жанрайсиг, Найман аюулаас аврагч Жанрайсиг, Хасарваань Жанрайсиг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг.
🙈🙉🙊
Манай бусад зарлуу орж өөр сонирхолтой зүйлсээс минь сонирхоорой
✅☎️Утас:91914451