Todhon Handmade Art

Todhon Handmade Art -String art - Утсан график урлал
-Dot painting - Цэгэн урлал/зураг

Улаан өндөгний баярын мэнд хүргэе ээ. 🐰🐣
20/04/2025

Улаан өндөгний баярын мэнд хүргэе ээ. 🐰🐣

ХБНГУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Эссен хотын Руурландын Уран бүтээлчдийн Холбо...
04/11/2024

ХБНГУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Эссен хотын Руурландын Уран бүтээлчдийн Холбооны (РКБ) 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын эвлэл, РКБ-ийн гишүүн уран бүтээлчдийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд “THIS IS NOW” үзэсгэлэн 2024.11.03-ний өдөр Эссен хотын Урлаг Архитектурын Соёлын төвд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Мандахбилэг, Эссен хотын Захирагч Томас Куфэн, Эссен хотын Соёлын сангийн дарга Оливэр Шеит, Folkwang музейн захирал Петер Горшлутер зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо. Мөн уран бүтээлч Б.Намуун "Cоёлын Тэргүүний Ажилтан" цолоор энгэрээ мялааж, давхар баяр боллоо. Дашрамд нь хичээнгүй, ажилсаг найздаа дахин баяр хүргэе ээ💐🎉🥰
Хоёр орны дөч орчим уран бүтээлчдийн уран зураг, өрөг урлаг, гэрэл зураг, холимог техник, медиа арт зэрэг дүрслэх урлагийн олон төрлийг тусгасан нийт зуу гаруй бүтээлийг дэлгэсэн онцлогтой уг үзэсгэлэн 11-р сарын 24-ний өдөр хүртэл нээлттэй.
Тус үзэсгэлэнг ХБНГУ-д суугаа Монгол улсын Соёлын Элч, МУЭ-н гадаад харилцааны төлөөлөгч, уран бүтээлч Ц.Ган-эрдэнэ санаачилж, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ дэмжин ажиллажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкүүдээс авах боломжтой .
https://www.facebook.com/ganerdene.tsend
https://www.forumkunstarchitektur.de/

Даншиг наадам 2024 сайхан эхэллээ. Анх удаагаа хүсэн байж очиж үзлээ. Өглөөгүүр цаг агаар хүйтэн шиврээ бороотой байсан ...
03/08/2024

Даншиг наадам 2024 сайхан эхэллээ. Анх удаагаа хүсэн байж очиж үзлээ. Өглөөгүүр цаг агаар хүйтэн шиврээ бороотой байсан бол одоогоор нар хур тэгширчээ.
#даншигхүрээцам
#даншигнаадам2024

Зарим зургыг: https://www.facebook.com/Gandanmonastery -аас авлаа.

Унтахын өмнөх хэсэгхэн цаг хугацааны аялал мину 👓📚     #шинэном      #хонхотхүүхэлдэй
08/05/2024

Унтахын өмнөх хэсэгхэн цаг хугацааны аялал мину 👓📚
#шинэном #хонхотхүүхэлдэй

Halli Hallo, ganz liebe Grüße aus Nordsee. 🌅Амралтын өдрийн мэндээ. Нар салхи нь нийлэхээрээ наддаа хурц санагдавч өдөр ...
05/05/2024

Halli Hallo, ganz liebe Grüße aus Nordsee. 🌅
Амралтын өдрийн мэндээ. Нар салхи нь нийлэхээрээ наддаа хурц санагдавч өдөр өдрөөр дасч л байна. 😅😉🌝💨

Амралтын өдрийн мэнд ээ. Явсан сониноосоо дуулгая. Бремен үзэж харах зүйл ихтэй их сайхан хот юм байна. Дайны бөмбөгдөлт...
21/04/2024

Амралтын өдрийн мэнд ээ. Явсан сониноосоо дуулгая. Бремен үзэж харах зүйл ихтэй их сайхан хот юм байна. Дайны бөмбөгдөлтөд өртөөгүй эртний байшин барилгуудаа хадгалж авч үлдсэн нь үзүүштэй түүгээрээ ч жуулчдыг яалт ч үгүй татаж, нүд сэтгэл сэргээх нь бахархууштай.
#үзүүштэй

Зураач Ц. Ган-Эрдэнийн уран бүтээлийн ээлжит бие даасан үзэсгэлэн "Хоёр ертөнц" (Zwei Welten) 3-р сарын 8-нд ХБНГУ-ын Ээ...
09/03/2024

Зураач Ц. Ган-Эрдэнийн уран бүтээлийн ээлжит бие даасан үзэсгэлэн "Хоёр ертөнц" (Zwei Welten) 3-р сарын 8-нд ХБНГУ-ын Ээссэн Верден-д нээлтээ хийлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нээлтэнд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд уран бүтээлч маань өөрийн биеэр сарнай цэцэг бэлэглэж, мөн нээлтийн үеэр нийт эмэгтэйчүүдэд онцгойлон баярын мэнд хүргэж, ерөөлийн үг хэлж байсан. Bürgermeisterhaus Essen Werden-д болж буй энэ удаагийн үзэсгэлэн 4-р сарын 8ны дуустал сонирхсон хэн бүхэнд нээлттэй.
Хаяг: Bürgermeisterhaus Essen -Werden
Heckstraße 105, 45239 Essen

Solo Show - Zwei Welten
08. März - 07. April 2024
Galerie Klose - Contemporary Tomorrow
-Werden

03/03/2024

Берлинд болсон CAMERTON хамтлагийн тоглолтыг очиж, үзээд хамт дуулж, бүжиглэж байгаад ирлээ. 💃🎤🪩🎙️. Аялан тоглолтын 18 дахь нь гэсэн. Дараалласан олон тоглолтыг хийж яваа ч монголын алдарт Boy Band хамтлагийн залуус цог жавхаатай байна лээ. 2025 онд CAMERTON -ны 30 жилийн ой, миний бас ой тохионо🤭ккк. Бид хэд нэг төрсөн өдөртэй юм л даа 😛.
Нээрэн тоглолтын дундуур, угаасаа л биднийг хөөргөж, баахан бүжиглүүлчихээд, "Гайгүй юу, өвдөгний нүхээр чинь хатгуулж байна уу?" гэж үү! Үнэхээр сайн мэдэж байна лээ шүү 😉😜😅.



Шинэ сарын шинийн наймны мэндээ. Та бүгд сайхан шинэлцгээсэн үү? Өргөн дэлгэр баярладаг өнөр өтгөн айлууд нь амралтын эн...
18/02/2024

Шинэ сарын шинийн наймны мэндээ. Та бүгд сайхан шинэлцгээсэн үү? Өргөн дэлгэр баярладаг өнөр өтгөн айлууд нь амралтын энэ өдрүүдээр ч үргэлжлүүлэн баярлан суугаа биз ээ. Би нь Дуссельдоорф хотын цагаан сарын баярт оролцсон. Баяр дээр монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид гуатай танилцаж, түүний шинэхэн бүтээлүүдийг шимтэн үзэх сайхан боломж тохиосон билээ.
Tsegmid Puntsag, Künstler aus der Mongolei

Adresse

Essen

Webseite

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Todhon Handmade Art erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Teilen