Эрүүл Энгийн Гарын хоол

Эрүүл Энгийн Гарын хоол local food, seasonal food, whole food

  -гийн санаа зоригийг эрхэм хүмүүн ингэж буулгажээ🙏
08/10/2024

-гийн санаа зоригийг эрхэм хүмүүн ингэж буулгажээ🙏

01/10/2024

Тараг гичтэй соусны бичлэг REPOST хийлээ, дагаад хийгээрэй.

Манайд горчис гэж нэрийддэг гичний пэсто дэлгүүрүүдэд байна билээ. Бичлэг дээрх хар давс ч гималайн хар давс гээд байналээ.

Эвгүй хэлбэл өмхийдүү гэмээр энэ давсны өвөрмөц үнэр нь соус майёонезанд гүн-лав амт оруулдаг болохоор ашиглах дуртай.

*Сүүн хүчлийн бактериар бүрэлддэг ТАРАГ, Гичийн үрийг Цуун хүчлийн бактериар иссэн цагаан цуунд дардаг ГИЧ-ээр хийсэн сүүмс нь #гэдэснийбичилорчин тэнцвэржүүлэхэд тусална.





хүртэцгээе.

https://fb.watch/uXm-lS08EL/

18/09/2024

Жил жилийн зун нутагтаа л очихсон, Монгол ногоогоор хоол хийхсэн гэдэг сэрүүн зүүд биелж, эх орны шинэ ургацын ногоо цагаатай чамлахааргүй нөхөрлөж яваад ирсээн.

Энэ зуур амссан бүхэнд амт нь таашаагдсан -ны зураг бичлэгээ янзаллаа, туршиж, хийж үзээрэй.

Укроб буюу Dill гээч хаа сайгүй байдаг ургамал, яаж яваад энэ зуны трэнд болов гэхээр...

Нэг өдөр ногооны захаар ортол шив шинэхэн укроб, үндэс шороотой юутай хээтэй нь боочихсон багсайж байв. Олны дундаас онилоод очингуут онцгой үнэрээрээ ховсдон “намайг аваач” гэх шиг л ургамал ногооны хэлээр ярьж, дуулдаг болохоор... би тийм тохиолдолд тэвэр дүүрэн юмтай буцна. Гэртээ очоод өнөө хөөрхөн, гоё юмнуудаа яаж амталж, амилуулж, ид шидийг нь үзэх вэ... гэдгээ бодно, шийднэ.
Ер нь би яг энийг хийнэ гээд ярайтал бичээд гарч юмаа цуглуулдаг төрлийн хүн биш, хаа байгаа газар ус, цаг улирал, орчин нөхцөлдөө аль элбэг дэлбэг юмаар хооллохыг илүүд үзнэ. Энэ нь алсдаа эргэх холбоонд ээлтэй, хүмүүний эрүүл оршиход тустайнх...
“Жор дагаж бус Улирал дагаж хооллоё” гэдэг уриалгаар, энэ мэтийн трэнд төрдөг өө.

Манай нэг боодол укроб Япон шиг жижиглэж худалдаалдаг газар бол 5-10 уут болохоор арвин нүнжигтэйнх, нилээд удаагийн хоолны хачир, зууш болом.

ОРЦ:
Укроб
Өргөст хэмх
Цангис-сонирхлоороо

СОУС:
Лимоны шүүс юмуу цагаан цуу/будааны, алимны, усан үзэмний аль нь ч байж болно/
Тос /Оливын, будааны, усан үзэмний зэрэг/
Давс, перц

ДАРААЛАЛ:
-Укробоо угааж усыг нь сэгсэрч хатаана.
-Өргөст хэмхээ шоо дөрвөлжин хэрчээд давс цацаад ус ялгартал түр байлгана.
-Соусаа бэлдэнэ. Саванд лимоны шүүс юмуу цагаан цуу, давс, перц, тосоо хийж сүүмс болтол сайтар хутгана.
-Соусанд цангис жимсээ хийж дэвтээнэ.
-Өргөст хэмхээс ус ялгараад ирэхээр усыг нь базаж, соустай савандаа хийнэ.
-Укробоо тааруулж хэрчээд соустай савандаа хийж холиод, давс перцээр амтыг нь тохируулаад бэлэн болно.

Өглөө өдрийн хөнгөн хоолонд хачир болгож, махан хоол, хүнд хоолонд зууж болгож хэрэглэсэн ч болно.

Өнгөрсөн өдрүүдэд ажил үйлийг минь дэмжиж, сонирхож, хүнслэх, амтлах аян замд хамт байсан хүн бүгдэд БАЯРЛАЛАА.Ажлын ард...
11/09/2024

Өнгөрсөн өдрүүдэд ажил үйлийг минь дэмжиж, сонирхож, хүнслэх, амтлах аян замд хамт байсан хүн бүгдэд БАЯРЛАЛАА.
Ажлын ард нам жимд уусан хээрийн салхи, хүмүүний сэтгэлийн сайханд илбүүлээд суугуул нутагтаа буцах болов.

хийж туршиж, авч амталсан хүмүүс минь... үлдсэн хадгалсан байцаа байгаа бол хахарч ихсэхээс нь өмнө өөр хоолонд ашиглаарай. Заавал хуучирсан хойно нь биш, шинэхэн исгэсэн байцаагаа ч төрөл бүрийн хоолонд ашиглаж болно.

Зайдас шарахдаа байцаа холиход л шингээлт шимэгдэл шал өөр шүү дээ.
Банш буузандаа бага багаар нэмсээр...махан хоолны тал нь ногоотой идэж дадах жишээний.

Зөөлөн амталж дарсан хүрэн манжин салат, зуушинд холих, дарсны даруулганд жигтэй дээ. Сторид тайлбар орсон.

Жил жилийн оролдлого, үе үеийн сургалтынхаа шимийг шингээн сайжруулсаар 8/21, 8/22нд хоёр удаагийн ХООЛтой СУРГАЛТ хийх ...
20/08/2024

Жил жилийн оролдлого, үе үеийн сургалтынхаа шимийг шингээн сайжруулсаар 8/21, 8/22нд хоёр удаагийн ХООЛтой СУРГАЛТ хийх гэж байгаа шүү.

Сургалт бүр, холбоос доторхи мэдээллүүд өдөр тутмын ахуйгаараа хүнсний өв соёлоо баяжуулж, хөгжүүлэхэд чиглэсэн буйг болгоон соёрхоод амжиж бүртгүүлнэ үү.

Зургууд бүгд хуучных юм шүү.

2024 он Япон-Байцаа исгэх сургалт:
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid02EVaDjv6hfdRuHLR8iCtcWKjh4ahg57jTZQM4EExxJSgrqVDxTkYkvzmmK8S9FVDVl

2023 он, Исэг байцаа Хэрэглээ
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid0bKDiGErh1ZizF58813QdcSxwUUE4pZfkj6sndtZbEYHgixfMT5dJHV11pQgb1motl

2020 он Япон-Бактери, Исэг хүнс, Гэдэс сургалт
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid0MenqCSrtvRW4cepXv7VFRpArNSTW5Mt7NQpQDia1HfN7sy1NCSRTCRR3GhZ4J9bzl

2019 он, Япон-Ахуйн нөхөр Ашигтай бактери:
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid02FexQvxmeUP45Cr3NFALyacZfqjynyrzBz7AQoCEW1jEFZfvyXkjDhWe94ubAfMdal

2019 он Япон-Байцаа исгэх сургалт
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid02Wa7qWVnF1r9bZ2GTa6a8XJmxKszUFgYzcHzBMUvryB7pFvftQWRErLHDyEYZz359l

2018 он, хүрэн манжин хэрэглээ
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid035sSoB4Q7JhN75XsqCVimct5prYR2rkqnUcZxsieYWjsPDXq9VzkVxPyDi5ADzbwl

2017 он, Исгэсэн байцаа
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid02M1L9Ri634EnhECgyAaprqU6NEKRmbBzgTtagJmbYmAtWSscwP67sUBHzo7JxfMuSl

Бууз, банш баяжуулах, шингээх шийдэл:
https://www.facebook.com/naturalsimplehomemade/posts/pfbid02JLadRmGVQ5M7XM3Ugm4pnkhAK5Pzn7T34otqGfPmTXmv31LtbvMqmcBC1bxR2VY2l

https://www.facebook.com/reel/2061529084195264

Исэг байцааа- бичлэг:
https://www.facebook.com/naturalsimplehomemade/videos/775247066645554

манжин дарах бичлэг:
https://www.facebook.com/naturalsimplehomemade/videos/1237885793229182

住所

Tokyo
Koto-ku, Tokyo
東京都江東区南砂

電話番号

+819044340547

ウェブサイト

アラート

Эрүүл Энгийн Гарын хоолがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

共有する

Natural Simple Homemade

Байгалиас ирээд Байгальдаа буцна. ЭРҮҮЛ ЭНГИЙН АЖ ТӨРӨХҮЙ - ТЭЖЭЭХҮЙ Байгалийн амь бүхий Исэг хүнс Харах мэдрэх үнэрлэх амтлахуйг тэтгэх ГАРЫН ИЛЧТЭЙ - ГЭРИЙН ЗООГ