13/10/2026
Antique (Антик) загвар гэж ямар загвар вэ?
Цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч муудах биш, харин ч эсрэгээрээ яг л алт шиг үнэ цэнэ нь улам нэмэгддэг, дахин давтагдашгүй түүх, сэтгэл татам амьд өнгө аясыг Antique загвар хэлдэг.
Энэ загвар нь ердийн нэг хуучин эд зүйл биш, тухайн орон зайд гүн гүнзгий утга учир, тав тух болон онцгой орон зайг бий болгож байдгаараа давуу талтай.
Таны сонгосон буйдан, хөшиг хэтэрхий цайвар эсвэл нэг тонны өнгө зонхилоод, нэг л амьгүй, хэтэрхий уйтгартай санагдаж байна уу?
Тэгвэл хамтдаа гэрээ амилуулж, өнгө нэмэн "асаагаад" өгөх үү? 🎨
Сүүлийн үед манайд орж ирж байгаа үйлчлүүлэгчид маань:
"Гэрийн маань бүх юм бэйж болчихлоо..." эсвэл "Буйдан маань саарал, хөшиг саарал, ер нь бүх юм саарал болчихоод яахаа мэдэхээ байчихлаа" гэсээр орж ирдэг.
Тэгээд дэлгүүрээр маань зочилж, зөвлөгөө авсныхаа дараа:
"Танайх яг нэг ижил загвараар хослуулсан юм байхгүй мөртлөө донж, зохицолыг нь ямар гоё олоод тавчихдаг юм бэ!" гэдэг 🤭
Хэрэв та гэрийнхээ интерьерийг илүү амьд, илүү загварлаг болгож өөрчлөхийг хүсвэл ерөөсөө л аль нэг зүйлийг тэс өөр өнгө эсвэл онцгой текстуртай деталиар солиод үзээрэй!
⁉️ "Тэс өөр ямар зүйл байж болох вэ?" гэж үү?
Та тухайн буйдан, хивс эсвэл чимэглэлийг харахад л таны нүдэнд тааламжтай санагдаж, харах бүртээ "Аан за, яг энэ л юм байна!" гэж мэдрэгдэж байгаа тэр л зүйлээ сонгоход хангалттай.
"Бусадтайгаа хослох болов уу?", "Нийцэх болов уу?", "Хүнд сонин харагдах болов уу?", "Эхнэр/нөхөрт таалагдах болов уу?" гэж санаа зовох хэрэггүй. Хамгийн гол нь өөртөө хамгийн тухтай, таны таашаалд нийцэж байгаа тэр сонголтыг хийгээрэй.
Бид зүгээр нь тавилга өрж тавиагүй хэрэглэгчдэдээ inspiration (урам зориг) өгч байгаадаа баяртай байна, цаашид ч илүү олон хэрэгтэй зөвлөгөөг хүргэхэд бэлэн байна.
Зоригтой өөрчлөлт хийгээд үзээрэй, гайхалтай үр дүн гарна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна! ✨💛
Antique classic загварын made in 🇹🇷 хивс 220х320 хэмжээтэй хивс ганц үлдлээ.
Эрдэнэт хот, Гранд гарденд, 80309696