ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ

ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ, Florist, 80500360, Tsogttsetsiï.

Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь цэцэгт мэндчилгээ болон цэцгийн дэлгүүр.
80500360 ||| 80500306
Youtube сувагаа Subscribe дараарай: https://www.youtube.com/channel/UCmvPq
Google map дээрээс хаяг харах: https://maps.app.goo.gl/8ffb5Y7pMEW1KXEX9?g_st=ipc

12/08/2026

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!
​Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье. Эхлүүлсэн ажил бүхэн нь амжилттай өрнөн манлайлж, гэр бүл нь аз жаргал, эрүүл энхээр бялхаж байх болтугай.
​Үргэлж сайхан нөхөрлөлийг бүтээж ирсэн он цагийн нандин дурсамж бүхэнд минь хамт байдагт баярлаж явдаг юм шүү. Цаашид ч илүү гоё, нандин дурсамжуудыг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе.
​Үргэлж хүндэтгэж явдаг шүү!
Шинэ насандаа илүү ихийг хийж бүтээгээрэй.
Сайхан баярлаарай.
​Цагаан хаднаас Гэр бүлийн найз болох Ганзориг, Цээдорж нараас

Send a message to learn more

12/08/2026

Хайрта ээждээ удахгүй болох төрсөн өдрийн баярыг үр хүүхдүүд нь чин сэтгэлийн гүнээс халуун мэндийг дэвшүүлж байна.
​Залбирч тоссон алганд чинь хайр үргэлж бялхаж, бүүвэйн дуутай бүүвэйлсэн шөнө бүрт чинь энэрэл шингэсэн байдаг аа. Үр хүүхдүүдээ юугаар ч дутаалгүй, халамж сүүгээрээ тэтгэж, эрдэнийн сэтгэлээр өсгөсөн тандаа хязгааргүй их баярлалаа. "
​Ээжээ, таныхаа нар шиг ачийг хариулах хамгийн том бэлэг бол бидний зөв явах явдал гэдгийг үр хүүхдүүд нь гүнээ ухамсарлан хичээдэг. Амьдралын алинд ч үргэлж зөв бодолтой, зөв үйлдэлтэй, ноён нуруутай явахыг хамгийн эхэнд эрхэмлэх болно оо.
​Бидний хувьд хамгийн чухал, хамгийн үнэтэй зүйл бол таны маань инээд баясгалан, эрүүл энх оршихуй юм. Хамгийн гол нь ээж минь биеэ сайн бодож, насан туршдаа эрүүл саруул, амар амгалан, урт насалж, үр хүүхдүүдийнхээ дунд нөмөр нөөлөг нь болон үргэлж гэрэлтэж яваарай.
​Тандаа үр хүүхдүүд нь хязгааргүй их хайртай шүү! Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!
​Хайрт үр хүүхдүүдээс нь.

Send a message to learn more

12/08/2026

Насан туршдаа хайрлах
Нандин сайхан дүү надад бий
Намрын навч шиг гундахад минь
Намайг гээд ирэх дүү надад бий
​Яруухан хээнцэр биш ээ миний дүү
Ямартай ч надад хань болдог юм
Ядарч зүдрэхэд ойлгож хайрладаг
​Дандаа бусдыг гэх сэтгэлтэй
Дээдлэн хүндлэх дүү надад байдаг
Орчлонд би ганцаардахгүй ээ
Ойлгож хайрлах дүүтэй хүн би...
​Миний амин хайртай дүү минь,
​хорвоод мэндэлж, эгчийнхээ амьдралд нар шиг гийсэн энэ онцгой өдрөөр дүүдээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг илгээе.
​Чи минь үргэлж эгчийнхээ бүхий л зүйл, миний бахархал, амьдралын минь нэгээхэн том тулгуур багана байж ирсэн билээ.
​Эгчийнхээ үр хүүхдүүдийг минь яг л өөрийн мэт хайрлаж, маш сайн харж хандан, заримдаа эгчээсээ ч илүү их хайр, халамжийг зориулдагт чинь баярлаад баярлаад ханашгүй.
​Чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чаддаг, дандаа бусдын сайн сайхны төлөө цохилж байдаг чиний минь тэр сайхан сэтгэлийг орчлон дэлхий үргэлж шагнаж, явах зам бүрийг чинь гэрэлтүүлж явах болно гэдэгт эгч нь бүрэн итгэдэг.
​Эрүүл энх байж, хүссэн мөрөөдсөн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж, ямагт инээд баяслаар дүүрэн яваарай. Эгч нь дүүдээ хязгааргүй ихээр хайртай шүү!
​Хайртай эгчээс нь...

Send a message to learn more

10/08/2026

Нарыг атгаж ирсэн юм миний охин,
Насыг минь хучиж ирсэн юм миний охин.
Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин,
Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин.

Охин үр минь, чи миний үргэлжлэл,
Онцгойлон надад ирсэн очир эрдэнэ.
Алдрай бяцхан дүү нарынхаа эгч нь,
Аав ээжийнхээ хайрын гэрч юм шүү.

Ээж аавынхаа түшиг болсон
Эрдэнэ шиг нандин охин минь,
Энэ хорвоод өөрийн замаараа
Эрхэм сайхан амьдраарай.

Алдаа оноо ээлжилсэн ч амьдралд
Аливаад битгий шантарч яваарай.
Ач буян, хайр хоёроо түшиж,
Аз жаргалаа өөрөө бүтээгээрэй.

Амьдралын чинь зам дардан байг,
Алхам бүр чинь аз одтой байг.
Ачтай, хайртай, жаргалтай бүхнээр
Амин зүрх чинь үргэлж дүүрэн байг.

Охин минь, чи одоо том болсон.
Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн гэсэн амьдралын замтай сайхан бүсгүй болжээ. Гэхдээ ээжийнхээ сэтгэлд чи хэзээ ч том болохгүй.
Ээж нь чиний өмнөөс амьдралыг чинь туулж чадахгүй ч, чамайг ямар ч үед сонсож, түшиж, хайрлаж байх болно.
Чамайг төрүүлсэндээ ээж нь азтай.
Чамайг охиноо болгож заяасан хорвоодоо ээж нь талархдаг.

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе,
миний ууган охин, миний анхны хайр, миний үргэлжлэл, миний нандин эрдэнэ.

Эрүүл энх байгаарай.
Сэтгэл амар, инээд баяраар дүүрэн амьдраарай.
Хайрлаж, хайрлуулж, аз жаргалтай яваарай.
Мөрөөдсөн бүхэн чинь биелж,
мөнхөд нар шиг гэрэлтэж яваарай.

Хайртай шүү, охин үр минь.
Аав,Ээж дүү нар нь чамдаа хязгааргүй их хайртай шүү ❤️

Төрсөн өдрийн мэнд хүргэе! 🎂🌷

Send a message to learn more

10/08/2026

Төрсөн өдрийн мэнд хүргье
Өчигдөрхөн л жаахан хүү байсан ч
Өнөөдөр өрх гэрийн тэргүүн болжээ.
Цаг хугацаа ийм л хурдан.
Амьдралын зам чинь уртхан байг,
Алхам бүр чинь өлзийтэй байг.
Аливаа бэрхшээл тулгарсан ч
Аавынхаа зоригийг, ээжийнхээ хайрыг
Эхнэрийнхээ Сайханыг санаарай

Хүсэл мөрөөдөлдөө үнэнч явж
Хийх гэсэн бүхнээ хийж бүтээгээрэй.
Хэн нэгнийг хайрлахдаа чин сэтгэлээсээ хайрлаж,
Хэлсэн үгэндээ эзэн болж яваарай.

Хүн чанараа хэзээ ч бүү гээгээрэй,
Хүндэлж хайрлах сэтгэлээ үргэлж тээж яваарай.
Өндөрт хүрсэн ч даруу хэвээр байж,
Өөрийнхөөрөө сайхан хүн болж яваарай.

Амьдралын чинь тэнгэр үргэлж цэлмэг,
Азын од чинь үргэлж тод байг.
Аав ээжийнхээ ерөөл дор
Амар амгалан, аз жаргалтай яваарай.

Чамд минь хайртай хүмүүс олон ч
Чамайг минь бидэн шиг хайрлах сэтгэл цөөхөн.
Чи бидний амьдралын утга учир,
Чин зүрхний минь хамгийн нандин хүү.
Өөр нэгэн сайхан насны эхлэл.
Өнгөрсөн бүхнээ дурсамж болгон үлдээж,
Өөдрөг ирээдүй рүүгээ итгэлтэй алхаарай.

Хүү минь чи жаргалтай байвал
Хорвоо бидэнд тэр чигтээ сайхан.
Хүү минь чи инээж байвал
Хоймор дүүрэн нар мандсан мэт сайхан.

Ээж аавынхаа хайрыг үргэлж мэдэрч,
Эрхэм гэр бүлийнхээ түшиг болж яваарай Хайрт эгч дүү нарийнхаа хамгийн том бахарал юм шүү
Хайрт гэргийнхээ бас хамгийн том түшиг нь юм шүү.

Эрүүл энх, урт удаан насалаарай
Та 3 таа Бид хэд нь хайртай шүү
Хайрт хүүдээ —Аав ээж Хотоос -Ах эгч
Дарханаас 3 дүүгийн гэр бүлийнхнээс нь.

Send a message to learn more

Манайд өдөр бүр шинэ торт бууж байна.Өмнөговь аймгийн  Анар бэйкери-ээс ирдэг байгаа.Тортны төрөл: Энгийн сүүн кремтэй, ...
10/08/2026

Манайд өдөр бүр шинэ торт бууж байна.

Өмнөговь аймгийн Анар бэйкери-ээс ирдэг байгаа.

Тортны төрөл: Энгийн сүүн кремтэй, спартак, жимстэй, шокотой...

Хаяг:Эмнэлгийн баруун талд
Цэцгийн дэлгүүр

80500360 8050 0306

09/08/2026

Инээмсэглэл тоссон хонгорхон үр минь,
Ирээдүйг гэрэлтүүлэх нарны туяа минь.
Аз жаргал дагуулсан эгдүүтэй охин минь,
Алтан дэлхийн минь хамгийн үнэтэй эрдэнэ дээ.
Бидний амьдралын утга учир, аав ээжийнхээ амин хайртай охин чамдаа төрсөн өдрийн баярын мэндийг хамгийн гэгээлэг сайхнаар хүргэе!
​Ээж аавынхаа хайрыг хувааж биш, харин улам бүр үржүүлж ирсэн миний хөөрхөн охинд хязгааргүй их хайртай шүү. Сэргэлэн цовоо, ухаалаг охин минь инээд хөөрөөр хүрээлэн буй орчноо гэрэлтүүлж, хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж, аз жаргалаар дүүрэн сайхан амьдраарай.
​Ямагт биднийхээ баяр баясгалан, нар нь болж явдагт нь хязгааргүй их талархаж байна. Өнөөдөр эхэлж буй шинэ нас болгон чинь чамд амжилт, аз жаргал, инээд хөөрийг л авч ирэх болтугай.
​Хайртай шүү, охиндоо.

09/08/2026

Аавуудын баярын мэнд хүргэе, хайртай аав минь!
​Бид бүгдийнхээ бахархал, амьдралын минь агуу их багана болсон хайртай аавдаа Аавуудын баярын халуун мэндийг хүргэе!
​Аав аа, үр хүүхдүүд нь тандаа хязгааргүй их хайртай. Та минь бидэндээ хамгийн үнэнч хайрыг ойлгуулж, хамгийн амар амгалан, аз жаргалтай амьдралыг бэлэглэсэн шүү. Тантайгаа байхад хорвоогийн юу ч бидэнд айдсыг авчирдаггүй, та минь л бидний хамгийн том хамгаалалт, бахархал билээ.
​Ажилдаа сэрэмжтэй, болгоомжтой ажиллаад, бидэндээ эрүүл саруул, хурдан ирээрэй. Үр хүүхдүүд нь таныгаа үргэлж хүлээж, хайрлаж байдаг шүү.
Хань болон ​Үр хүүхдүүдээс нь...

Гоёлын цэцэг шинээр буулаа.Хаяг: Эмнэлгийн баруун талдЦэцгийн дэлгүүр.8050 0306 80500360 #тасалгааныцэцэг #гоёлынцэцэг #...
08/08/2026

Гоёлын цэцэг шинээр буулаа.
Хаяг: Эмнэлгийн баруун талд
Цэцгийн дэлгүүр.
8050 0306 80500360

#тасалгааныцэцэг
#гоёлынцэцэг
#цэцэгтмэндчилгээ

Address

80500360
Tsogttsetsiï
410000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category