03/11/2023
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн 30 дах хамба ламаар томилогдож буй Д.Жавзандорж лхаарамбын намтарыг цөөнгүй хүмүүс асууж буй тул товч намтар оруулав.
Монгол багш буюу лхаарамба Д.Жавзандорж 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун Урт хотод төрсөн. Сүхбаатар аймгийн төвийн Эрдэнэмандал хийд, Зүүн хүрээ Дашчлойлин хийд, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнбол дацанд буддын ном сургаал ялангуяа гүн ухааны сургалтанд суралцаж байгаад 1998 онд Энэтхэг дэх Буддын гүн ухааны сургалттай Балданбрайвун хийдэд (Drepung Gomang Monastic university) суралцаж эхэлсэн.
2017 онд 1990 оноос хойшх Монгол лам нараас анхны лхаарамба цол хамгаалсан. Тухайн жил цол хамгаалсан лам нарын дундаас 1-р байранд шалгарсан тул "Анги дамбын лхаарамба" хэмээх алдрыг хүртсэн. Монгол төдийгүй гадаад олон шавь нартаа ном сургаал зааж ирсэн тул "Монгол багш" хэмээх алдрыг шавь нараасаа хүртсэн Бурхан багшийн үндсэн айлдвар сургаал болох судар тарнийн ёсонд илтэд мэргэжсэн, сахил санваар төгөлдөр өнөө цагт Монголын бурханы шашыг манлайлах түүхэн хувь тохиосон ариун үйлстэн билээ.
Эдүгээ Бурхан шашны их сургуулийн багшийн алба хашиж буй. Мөн нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сумади Гирди НҮТББ-г тэргүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд бие, хэл, сэтгэлийн үйлээ зориулж буй ариун номын хувраг, гэгээн үйлсийн эзэн билээ🙏🙏🙏