30/04/2026
Сүүлийн үед хэрэглэгч үйлчлүүлэгчид маань матрасанд ашиглагдаж бга "foam" буюу даацын порлоныг хаанахын аль орных вэ гэж асуудаг болжээ.
Үүнд порлон яаж үүсч хийгддэг талаар мэдээлэл өгье:
⸻
Ор, матрасанд ордог даацын порлон гэж юу вэ?
Даацын порлон (foam) гэдэг нь тусгай химийн урвалаар хийгддэг зөөлөн атлаа даац даах чадвартай материал юм. Голчлон полиуретан (PU foam) гэдэг бодисоор үйлдвэрлэгддэг.
Яаж хийгддэг вэ?
Порлон нь дараах үндсэн процессоор хийгдэнэ:
* Полиол + изоцианат гэдэг хоёр үндсэн түүхий эдийг холих
* Урвал явагдаж хөөсөрч томорч хатуурна
* Ингээд том блок хэлбэртэй болсны дараа хүссэн хэмжээ, нягтралд зүсэж ашигладаг
Энэ технологи дэлхий даяар ижил стандарттай байдаг.
⸻
Орос, Хятад порлон ялгаатай юу?
Олон хүн “орос порлон илүү, хятад муу” гэж ойлгодог. Гэхдээ үнэндээ:
👉 Түүхий эдийн хувьд ялгаа байхгүй
* Бүгд ижил төрлийн полиуретан химийн найрлагаар хийгддэг
* Үйлдвэрлэх зарчим, технологи адилхан
👉 Ялгаа нь юунд байдаг вэ?
* Нягтрал (density)
* Хатуулаг (firmness)
* Үйлдвэрлэлийн стандарт, хяналт
Өөрөөр хэлбэл улс биш, чанарын ангилал л чухал.
⸻
Хэрэглэгчид ойлгох ёстой гол зүйл:
✔ Порлон “хаана үйлдвэрлэсэн” нь хамгийн чухал биш
✔ Харин “нягтрал, даац, бат бөх чанар” хамгийн чухал
✔ Сайн порлон бол удаан суулт өгөхгүй, хэлбэрээ барьдаг
⸻
Манай Эвхдэг Матрасс үйлдвэрлэл монголдоо анхдагч 14жил үйлчлүүлэгчидийнхээ хэрэгцээг чанартай бүтээгдэхүүнээр ханган ажилласаар байгаа
👉 “Порлон бол улс биш, чанараараа ялгардаг материал.”
👉 “Ижил технологи, харин чанарыг нягтрал шийддэг.”
⸻