28/08/2026
😃Шинэхэн төрсөн “Жаргаж Урлая - Өөрөө урлах бэлдэц” маань төрлөө нэмсээр... Маш их судалгаа, алдаа оноо гарч байгаа ч тэрнээсээ суралцаад, сайжруулаад явахаар урамшаад байгаа шүү. 💪🌟
Админ нь Австралид сурч байх хугацаандаа тэдний гар урлалын дэлгүүрүүдээр зөндөө явж судалгаа бас хийгээд амжсан. Гэхдээ анзаараад байхад зүгээр л энгийн дэлгүүрүүдэд гар урлалын бэлдэцүүд ямар их тааралдсан гэж санана. Гар урлалыг нийгэмд байх ёстой чухал хэрэгцээ гэдгийг хүлээн зөвшөөрч, тэр салбраа маш сайн дэмждэг юм байна лээ. Хүмүүс нь стресс бага, хүүхдүүдийн тархины хөгжилд тустай гээд гар урлалын бяцхан workshop-ууд хүртэл үйл ажиллагаа болгон дээр байж байдаг. Ёстой л нүд сэргэсэн дээ. Ирсэн хойноо Монголд маань энэ төрлийн соёл тодорхой хэмжээнд хөгжөөд явж байгааг, хүмүүс ч үүнд бэлэн болсон байгааг анзаарав.
Бид хаа явсан газраасаа үргэлж суралцаж Монголдоо нутагшуулахыг эрмэлздэг, нүүдэлчин сэтгэхүйтэй хүмүүс юм даа, Тийм ээ?🙂🤍🇲🇳
🏠13-р хорооллын Hard rock-н эсрэг талын Натур худалдааны төвөөс урагшаа яваад “Боролдойн гэр” цэцэрлэгийн ертөнцийн зүгээр урд, 69-р байр
🔎Google Maps: Sarbolor
🕖11:00-19:00 /Өдөр бүр/
🌐 http://www.sarbolor.com/
☎️ 9928-6779