Red MooN Shop

Red MooN Shop ❤️Гал халуун хосын харилцаа🥰
🤫 Нууцыг чанд хадгална😊

Зиа оны эхний с**сээ хийчихлээ арай оройтчив уу 🤪🤣🤣🤣🤣
01/01/2026

Зиа оны эхний с**сээ хийчихлээ арай оройтчив уу 🤪🤣🤣🤣🤣

🥵 ХОСУУДЫН БЭЛГИЙН ХАРИЛЦАА ТОХИРДОГИЙГ ИЛТГЭХ 3 ЗҮЙЛ🥰Ихэнх хүмүүс одоог хүртэл харилцааны эхэнд с**с сонин, таагүй, ичг...
01/01/2026

🥵 ХОСУУДЫН БЭЛГИЙН ХАРИЛЦАА ТОХИРДОГИЙГ ИЛТГЭХ 3 ЗҮЙЛ🥰

Ихэнх хүмүүс одоог хүртэл харилцааны эхэнд с**с сонин, таагүй, ичгүүртэй мэт санагддаг гэдгийг мэддэггүй. Сайхан с**с бүтээхийн тулд танд багагүй хугацаа шаардагдана. Зарим хосууд с**сийн харьцааг гүйцэт ойлгож чадахгүй салж сарнидаг. Гэсэн хэдий ч с**с бол үргэлж ямар байсан хамаагүй туршлага өгч байдаг. Тиймээс ихэнх хүмүүс харилцааны эхэнд байдаг эвгүй, тааламжгүй мэдрэмжийг мэдрэхэд бэлэн байдаг. Урт хугацааны харилцаанд өөрсдийгөө төвлөрүүлсэн хосууд зайлшгүй с**сийн харьцааны төгс зохицлыг бий болгох хэрэгтэй.

Секс бол мэдэрч болох хамгийн сэтгэл хөдөлгөм мэдрэмж юм. Та тэрхүү мэдрэмжийг өөрийн хамтрагчаасаа мэдрэх боломжтой. Үүний тулд хосууд бие биедээ итгэх нь хамгийн чухал. Бие биетэйгээ тухтай байдлыг мэдрэхийн тулд маш олон зүйлийг ярилцах хэрэгтэй болно. Жишээлбэл, та хамтрагчаасаа хүсэж буй, хүлээж бүй зүйлийнхээ хил хязгаар, дүрмийг ярилцах.

Хэрэв та болон таны хамтрагч идэвхитэй, эрүүл бэлгийн амьдралын хэв маягтай байвал удахгүй та хоёр төгс зохицлыг олж чадах болно. Cекс орчин үеийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж боддог хүмүүс алддаг. Хэрэв та хамтрагчтайгаа с**сийн төгс зохицлыг олохыг хүсэж байгаа бол өөрийн харилцаан дээрээ ажиллахад бэлэн байна гэсэн үг. Өдрөөс өдөрт таны хайр өсөж, харилцааныхаа янз бүрийн тал дээр илэрхийлдэг.

Гэвч та хамтрагчтайгаа төгс зохицлыг олсон эсэхийг яаж ойлгох вэ? Энэ талаар танд тус болох хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Хэрэв доор дурдах шинж тэмдэгүүдээс өөрийгөө олж харсан бол та хоёр төгс зохицдог гэсэн үг.

#1. Та хамтрагчийнхаа хажууд нүцгэн байсан ч тухтай мэдэрдэг

Хэрэв хосууд идэвхитэй бэлгийн амьдралтай бол с**сийн бус үед ч гэсэн нүцгэн үедээ өөрийгөө тухтай мэдрэх ёстой. Хосууд хоёр биенээ олон удаа нүцгэн харж байсан бөгөөд гэртээ ямар ч хувцасгүй явах нь хэвийн үзэгдэл байх ёстой.

#2. Хосууд хоорондоо бэлгийн харьцааны хүслийн талаар чин сэтгэлээсээ, нээлттэй ярилцах

Хосууд хоорондоо өөрсдийн санаж бодож явдаг байрлал, төсөөлөл зэргийг чөлөөтэй ярилцдаг бол төгс зохицлын нэг илрэл юм.

#3. Хосууд с**сийн талаар огт ичихгүй, санаа зовохгүй ярих

Олон хүмүүс с**сийн талаар хамтрагчтайгаа ярилцахдаа ичиж, санаа зовдог. Хэрэв та хамтрагчтайгаа с**сийн талаар ярихдаа санаа зовохгүй, чөлөөтэй ярилцаж чадаж байгаа бол та хоёр бие биентэйгаа зохицож байна гэсэн үг.

Хосуудын харилцаа 7 үе шатыг давж байж хайр сэтгэлд хүрдэг🥰😘1. Дурлалын үе шат 😻Энэ үе шатыг өөрөөр чихэр, баглаа цэцгий...
01/01/2026

Хосуудын харилцаа 7 үе шатыг давж байж хайр сэтгэлд хүрдэг🥰😘

1. Дурлалын үе шат 😻
Энэ үе шатыг өөрөөр чихэр, баглаа цэцгийн үе шат гэж нэрлэж болно. Дөнгөж уулзсан хосууд дурлаж, бие организмд нь тусгай даавар ялгаран, ертөнцийг зөвхөн гэгээлэг тод өнгөөр л харна. Дурласан хүн нь ямар ч өөгүй, төгс мэт санагдана. Энэ харилцааны хамгийн сайхан, романтик үе. Харамсалтай нь дурлалын үе шат хамгийн ихдээ хоёр жил л үргэлжилдэг.

2. Дасах үе шат 😊
Хосууд бие биедээ дасаж эхэлдэг. Хамт байхдаа биеэ барихаа болно. Нэгэнт хайртай гэдэг нь тодорхой тул өөрийгөө аль сайн талаас нь харуулах гэж, мөн сул талаа аль болох нуух гэж хичээхээ болино. Бие биенээ “эрүүл” нүдээр харж эхэлнэ. Хамтдаа байхад сайхан байх боловч дурласан хүнээс нь гадна найз нөхөд, ажил төрөл, өмнөө тавьсан өөр зорилгууд нь хүлээж байгаа гэдгээ санана.

3. Эсэргүүцэл, дургүйцлийн үе шат😠
Энэ үе шат ямар ч хосуудын харилцаанд заавал тохиолддог. Таны амьдралд нэг хүн орж ирээд яаж амьдрахыг заах нь таны дургүйг хүргэнэ. Ажлын газрын хүн, эсвэл залуухан хөрш чинь өрөөн дундуур дотуур өмдтэйгөө хэнэг ч үгүй алхалж, танд анхаарал халамж тавихаа болсон эрээс илүү сэтгэл татам харагдах болно.
Энэ шатанд ихэнх харилцаа дуусгавар болдог. Хосууд гэр бүлийн амьдрал энэ хүрээд дуусдаг гэж боддог тул салалтыг цорын ганц гарц гэж хардаг. Гэвч үүнээс хойш дахин 3 үе шат давж байж хайр сэтгэлд хүрнэ гэдгийг тэд мэддэггүй нь харамсалтай. Хэрвээ та энэ үе шатыг хохирол, эрсдэлгүй давж чадвал амьдралаас өгөх бэлэг та хоёрыг хүлээж байгаа шүү.

4. Тэсвэр, тэвчээрийн үе шат😣
Хосууд бие биедээ зохицож эхэлдэг. Хосууд аливаа асуудалд ухаалгаар хандан, илүү тэвчээртэй болж байж энэ үе шатанд хүрнэ. Нөгөө хүнийхээ алдаа, сул талыг нүүрэн дээр нь хэлж байснаас заримдаа хараагүй юм шиг дуугүй өнгөрүүлэх нь дээр гэдгийг хосууд ухаарч эхэлдэг. Тэд гэр бүлийн амгалан тайван байдал өөрийнхөө зөв гэдгийг батлан, хувийн ялалт байгуулахаас хавьгүй дээр гэдгийг мэддэг болдог.

5. Харилцан хүндлэлийн үе шат😊
Энэ үе шатанд хосуудын дунд жинхэнэ хайр сэтгэл төрж эхэлдэг. Өмнөх үе шатуудад хосууд “БИ” гэсэн үзлээр ханддаг байсан бол энэ үе шатанд “БИД” болж хувирна. Хань ижлээ аз жаргалтай болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ хэмээн бодож эхэлдэг. Хэрвээ хайртай хүн нь аз жаргалтай байвал өөрөө ч гэсэн аз жаргалтай байна гэдгээ мэдэрдэг байна.

6. Нөхөрлөлийн үе шат🤪
Харилцан ойлголцол, харилцан хүндлэл нь бат бөх нөхөрлөл болж хувирдаг. Хань ижил тань хамгийн дотнын, юугаа ч итгэж болох хүн болно. Тэд бие биедээ тусалж, асуудлыг хамт шийдэж чаддаг болно. Энэ үе шатанд хосууд бие биеэ энхрийлэн халамжлахаа зогсоолгүй, хувь хүн талаасаа хамт хөгжиж чадвал тэднийг харилцааны 7 дахь үе шат хүлээх болно...

7. Хайр🥰😍
Хайр гэдэг бол санамсаргүй тааралдах зуурдын зүйл биш гэдгийг та ойлгосон байх. Хайр бол хосуудын хичээл зүтгэл, ухаан, тэсвэр тэвчээрийн бүтээл юм. Хайр бүрэлдэж бий болоход багагүй хугацаа шаардлагатай. Зөвхөн хамгийн ухаантай, тэвчээртэй хосууд л энэ үе шатанд хүрч чадна.
Тэгэхээр хайр гурван жилийн настай гэдэг нь том эндүүрэл гэдгийг та ойлгосон болов уу. Хайр удаан хугацаанд ургаж, дэлбээлдэг зүйл. Түүнийг яг л эмзэг цэцэг мэт арчлах хэрэгтэй. Хэрвээ та энэ бүх үе шатыг даван туулах ухаан, тэвчээртэй байж чадвал хайр сэтгэлд хүрч, таны гэр бүлийн амьдрал бат бөх байх болно.

Address

Ulaanbaatar

Telephone

+97698007072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Red MooN Shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share