07/12/2023
Дэлхийн брэндийг дэлгэн үзүүлэх SHOWROOM. Энэ удаад сантехник, ариун цэврийн өрөөний тоноглолоороо дэлхийд №1, Америкийн “KOHLER” брэнд Монголд албан ёсоор нээлтээ хийж байгаатай холбоотой хийгдсэн төслөө танилцуулж байна. Төслийн гол зорилго нь хүний амьдрах орчны тав тухыг хангах чухал хэсэг болсон ариун цэврийн өрөөний олон төрлийн тоноглол, хэрэгслүүдийг нэг дор танилцуулах байсан юм. Тиймээс бид тоноглолуудын загвар, өнгө, материал хоорондын зохицлыг тус тусын онцлогт тохирсон өөр өөр интерьерийн шийдэлд уяж төлөвлөсөн. Энэ нь бүтээгдэхүүний үнэ цэнийг илэрхийлээд зогсохгүй худалдан авагч өөрийн ариун цэврийн өрөөний дотоод засалд санаа авах боломжийг давхар бүрдүүлсэн. Хэдийгээр тасалгаа тус бүр өөр өнгө төрхтэй ч Kohler брэндийн showroom гэдэг нэгдсэн санааг гол хаалга, үүдний тохьжилт, ерөнхий хуваалт зэргээр тодотгож өгсөн. Зураг төсөлд Герман архитектор туршлага, мэдлэгээ солилцон хамтран ажилласан ба манай гүйцэтгэлийн баг зураг төслийг амилуулан амжилттай ажиллаа.
Төслийн нэр: “KOHLER” showroom
______________________________
Талбай: 269.3м2
Байршил: Мишээл барилгын их дэлгүүр
Ашиглалтанд орсон: 2018 он
______________________________
Гүйцэтгэлийн баг : Marmor Nana Och Tumur Нараа Нарангэрэл Batjargal Daze Ууганбаяр