Шинэст үйлдвэр нь 1976 онд байгуулагдсан бөгөөд Монгол дахь мод боловсруулах тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм. Орчин үеийн дэвшилтэт технологи, чадварлаг инженер техникийн ажилчид бүхий үйлдвэр нь сард 1200 метр куб мод боловсруулах хүчин чадалтай. Шинэст компани нь дэд бүтэц сайн хөгжсөн аж үйлдвэрийн районд байрладаг бөгөөд нийт 13.000 м2 талбайтай, үүнээс 3688.2 м2 үйлдвэрийн барилга байгууламж
, 1728 м2 албан тасалгааны зориулалтай барилга байгууламжтай, өөрийн 250 м урттай салаа төмөр зам, төмөр зам дээрээ мод буулгах гүүрэн кран, мод буулгах 4000м2цардмал талбайтай.
Шинэст үйлдвэр нь Сибирийн хар болон нарсан модоор чанарын өндөр түвшинд олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Үүнд; Карказан болон наамал дүнзэн байшин, вакум цонх, модон хаалга, төрөл бүрийн наамал брус, тавилгын бэлдэц болох наамал хавтангууд, модон байшингийн гадна дотор өнгөлгөө, наамал дүнз болон бусад төрлийн модон бэлдэцүүд орно.
Шинэст мод боловсруулах үйлдвэр
Бид үйлдвэрийнхээ үндсэн түүхий эд болох хар модон ба нарсан банзыг сар тутам 1000 – 1200 куб.метр –ийг ОХУ-ын Сибирийн районоос импортлон оруулж ирдэг.
Италийн технологи бүхий хатаалгын цехэд банзыг дотоодын зах зээлд 6 – 10, экспортонд 12 – 14 хүртэлх хувийн чийгшилтэй болтоë хатаан боловсруулах цехэд шилжүүлнэ.
ОХУ-ын болон манай шилдэг инженер техникийн ажилчид Итали болон Германы патентаар Тайванд үйлдвэрлэгдсэн Leadermac, Boarke group-ийн мод боловсруулах дэвшилтэт технологи бүхий суурь машинуудаар төрөл бүрийн модон бэлдэцүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Бид төрөл бүр ийн наамал банз, дүнз, хавтангийн үйлдвэрлэлдээ Германы Cosco ба Kleiberit компаниудын Европын Холбооны улсын чанарын DIN/EN204 стандартын D3 болон D4 төрлийн цавууг импортлон авчирч ашигладаг. Бид гадаад, дотоодын зах зээлд наамал дүнзэн болон каркасан байшин, төрөл бүрийн гадна, дотор ханын өнгөлгөө, шал, хүрээ мод, хаалга цонхны наамал брус, наамал модон хавтанг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна.
Бид өөрийн үйлчлүүлэгчдээ өндөр чанар, цаг алдалгүй нийлүүлэлт, ая тухтай үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.