14/07/2025
🟢 Н.Өнөрцэцэг: 9 тэрбумыг ингээд зажилчихаж байгаа юм уу?
Төрийн дарга нар хэгжүүн байхад гэдэн хөдлөөд байдаг юм.
Наадмын ерөнхий найруулагч Наранбаатар өөр өөрийнхөө тархиар зажилцгаа гэж ээ.
Бараг л тэнэгүүд миний нээлтийг ойлгохгүй гэсэн утга уу?
Тооноор дугуй хийснийг, хүн хүнээ хөллөхийг Монголшуу юм болохоор гайхаад асуув.
За нэмээд ахиад олон зүйл сонирхмоор санагдлаа.
Жил бүрийн наадмыг 2,3 тэрбумаар л болгочихдог.
Энэ жил наадмын нээлт болон хаалтын төсөв 4 дахин өсчээ.
9 тэрбумыг гаргасан. За үүн дээр наадмын билетний мөнгө орж ирэх ёстой.
Төсөв өсөхийг харахад нээлт үнэхээр лаг болох байх гэсэн тэгсэнгүй.
Тэгвэл одоо төсвөө тайлагначих өө, тэнэгүүд нь мөн л өөр өөрийнхөө ойлгохыг хичээж зажлаад үзье.
Наад тархи толгой муутай зажилууруудын чинь татвараас бүрдсэн мөнгө юм болохоор бас зүгээр хаяж чадашгүй нь ээ.
Аан нэг илүү үглэе, одоо наад нэг уянгын халил, ээж гэхээр л үс нь сэгсийсэн, өвчтэй, хөгшин, уйлдаг хүн дүрсэлдэгээ болимоор байнаа 🙏