05/06/2024
💌 Зуны нэг дулаахан өдөр явж байгаад санаандгүй өөртэйгээ тааралджээ гэж бод. Тэгээд та хоёр кафе орж кофе уунгаа нилээн тухтай ярилцаж суулаа.
☕️Түүний харагдах байдал, ярьж байгаа зүйлс, амьдралын хэв маяг нь таны нүдэнд бүгд ил бөгөөд хүрсэн амжилт, одоогийн нөхцөл байдал, ертөнцийг үзэх үзэл хандлага философи гээд нэг ч зүйл үлдээлгүй түүнтэй илэн далангүй хуучиллаа.
🕗 Тэр танд талагдаж байна уу? Юу нь таалагдсангүй вэ? Илүүдэл жин нь үү, хувцаслалт нь уу, гутранги үзэл нь үү? Юу нь илүү таалагдав? Үс нь үү, инээмсэглэл нь үү мөрөөдөл нь үү? Өөрөөр хэлбэл өөрийнхөө юуг нь өөрчилмөөр байна? Юуг нь хэвээр хадгалж, сайшаамаар байна? 🕊️Гурван жилийн дараа дахиж өөртэйгээ тааралдаад хууч хөөрвөл түүнийг ямар болсон байгаасай гэж хүсэж байна? (цаг гаргаад бичээрэй ✍️)
💌Царс модны наслах хугацаатай харьцуулахад хүний амьдрал богино шүү дээ... Өөрөө өөртөө таалагдахаар амьдарцгаая.