Hunnu Women Riders WMC

Hunnu Women Riders WMC “Two Wheels, One World”

  АХИН НЭГ ЭРДМИЙН ЦОЛТОНГОО ТОСОЖ АВЛАА.👩‍🎓🤩Манай клубын Sergeant Л.Гийпилмаа маань "Ахмад настаны харилцааны сэтгэл зү...
21/06/2026

АХИН НЭГ ЭРДМИЙН ЦОЛТОНГОО ТОСОЖ АВЛАА.👩‍🎓🤩

Манай клубын Sergeant Л.Гийпилмаа маань "Ахмад настаны харилцааны сэтгэл зүй" сэдвээр МУИС-ын сэтгэл зүйн Магистрийн зэргийг амжилттай хамгаалж дүүргэлээ.
Халуун баяр хүргэе чамдаа. 👏👏👏

үүсэх цагаас л эхлээд нэгдсэн анхны мемберүүдийн нэг билээ чи.🤟
Гиймаагийн маань төдийгөөс өдий хүртэл клубээ гэсэн чин сэтгэл, шинэхэн проспект гишүүдэд тавих шаардлага өндөр, хатуу зарчимч байдал, хэнийг ч тал засалгүй зарчмын асуудлуудыг зөв зүйтэй хөнддөг, өндөр ёс суртахуунтай хүмүүжил, шударга зан харилцаа зэрэг нь одоогийн "Sergeant" цолыг яалтачгүй дүүргэж яваа чансаатай офицерийн бардам бяр юмаа. 😎🏍✊️

Дээрээс нь хувийн зан байдлыг нь дүгнэвээс:
Ёстой яаж энэ бүгдийг амжуулж чаддаг байнаа гэмээр гайхалтай эрч хүчний ундарга шүү.
Эмэгтэй хүний хүрч болох бүхий л сайн сайхан хүсэл мөрөөдлийн эзэн билээ л...
Бүсгүй хүн болгон хуримын цагаан даашинзаар гоёхыг хүсдэг ч, тэр мөрөөдөлөө кино шиг биелүүлээд барахгүй, сүйт бүсгүй, хүргэн хоёр маань мотогоо хослон хөлөглөөд гайхалтай гоё хуримын цуваа жагсаадаг нь цөөхөөн. Үнэхээр сайн ч, сайхан ч залуутай хайр дурлалаараа холбогдон нижгэр сайхан хуримын ёслол хийж, оонын эвэр шиг ижилхэн нуган үрс төрүүлж, маш чамбай гэрийн эзэгтэй болсоон. Бүхий л зүйлийг төгс байлгадаг хичээнгүй занд чинь дуртай.

Хоёр ойрхон төрсөн нялх бие сэтгэл зүйтэй байхад хайрт аав нь хорт хавдар гэх аймшигт оноштой, тэнгэрт халих цаг хугацаа нь тодорхой цаг үеүдэд чи минь ёстой нулимсаа залгиад л, сэтгэлээ хатамжилаад бүх зүйлийг зохицуулах гээд л гүйж явсан сан...🥺
Ааваасаа хагацах нь тодорхой гашуун мэдээг сөрөөд хувийн томхон бизнесээ амжилттай удирдан залж, нөхөр хүүхдээ халамжилж, хажуугаар нь энэ том эрдмийн зэргийн судалгааны ажил дээр нойр хоолгүй зүтгэж, өөрийгөө ч өрөөлийг ч зүлгэж өнгөлж явах нь гагцхүү чамаас л гарах том сэтгэлийн тэнхээ юм. 💪💪💪
Харамсалтай нь аав нь бурхан зүгтээ одсон юм. Баргийн хүнд амьдралын гашуун үнэнд гүйцэгдэж энэ бүх зүйлийг нэгэн зэрэг амжуулах сэтгэлийн бяд дутдаг шүү дээ.

Гэвч чи минь өнчрөл хагацалд ч сөхөрч туйлдалгүй, шинэхэн ээжийн бие сэтгэл гормоны өөрчлөлтийг ч үл тоон, завгүй бизнесийн хажуугаар чинхүү хатан зүрхэндээ гал асааж энэ бүгдийн ард гарч чадлаа. Чамдаа дахин баяр хүргэе ээ. 🎊

ЧИ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ юмаа.
Дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэй ҮЗЭСГЭЛЭНТ ОД минь. ❤️‍🔥🌟❤️‍🔥⭐️❤️‍🔥

Нэгэн сайхан ээжийн халуун амийг аврах хандивын аянд HUNNU INTERNATIONAL MOTORCYCLE CLUB. -ын ахан дүүс нэгдлээ.❤️‍🔥❤️‍🔥...
07/05/2026

Нэгэн сайхан ээжийн халуун амийг аврах хандивын аянд HUNNU INTERNATIONAL MOTORCYCLE CLUB. -ын ахан дүүс нэгдлээ.
❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Та яаг одоо .mn ээс тасалбараа аваарай🎟️
15 хамтлаг уран бүтээлчид нэг тайзнаа нэг зорилгоор нэгэн оройг мартагдахааргүй өнгөрүүлэх гэж байна 🤘🏻

🎸Lkhagvasuren Khatanbaatar
🎸 NISVANIS
🎸 The Lemons
🎸 BULSARA
🎸 Growl of Clown
🎸 RecOn
🎸 Bilguun (The Pips)
🎸 X VIT
🎸 Аравт / Aravt band/
🎸 Silhouette Tuesday
🎸 The Tourists
🎸 Rastaman JiiJah
🎸 STARRU
🎸 Out of the tunnel
🎸 Tumro

👥 **3 Найзын тасалбар** — цөөн тоогоор 100,000₮
🎫 **Энгийн тасалбар** — худалдаанд 50,000₮
Та тасалбар авахыг хүсвэл:
🎟️ https://www.portal.mn/events/tsuglah-tseg
📞 Холбогдох: **96535596**
⚠️ Тасалбарын тоо хязгаартай тул амжиж аваарай⚠️
📅 5 сарын 9
🕓 16:00
📍 On’n Off
🎧 Зохион байгуулагч:
- Эргэх хайр хандивын аян

🤝 Ерөнхий эвээн тэтгэгч:
- On’n Off Production House
- Чин-эрдэнэ эмнэлэг

07/05/2026

Эмэгтэй моточидоо дэмжсэн iTrip -дээ баярлалаа. Аялалын амтыг мэдрүүлэгч, адтай одтой хамт олон шүү. 👍🛳🥰✈️

    20 дахь жилийн парад өдөрлөг 2026-05-02 өдөр тохиов. Энэхүү дэлхийн арга хэмжээний албан ёсны эрхийг эзэмшигч Lady R...
06/05/2026

20 дахь жилийн парад өдөрлөг 2026-05-02 өдөр тохиов.

Энэхүү дэлхийн арга хэмжээний албан ёсны эрхийг эзэмшигч Lady Riders Mongolia WMC клуб маань гурав дахь жилдээ Монгол улсдаа амжилттай зохион байгууллаа.
Мотоцикл хөлөглөгч эмэгтэйчүүдийн байр суурь оролцоог тэгш эрхтэйгээр нэмэгдүүлэх, хүсэл сонирхол зорилгоороо бие биетэйгээ нэгдэх, бие биесдээ харилцан урам зориг өгөх зорилготойгоор уриан дээр Монголын маань 100 эмэгтэй мотоциклчин жагсав. Энэ баярын цуваа жагсаалд манай нэгдсэндээ бас баяртай байна. ❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Онцолж хэлэхэд энэ жилийн эвентийн бүх зүйлээс ЧИН СЭТГЭЛ үнэртэж байв.

Аливаа арга хэмжээнд санхжүүжилт маш чухал үүрэгтэй байдаг. Спонсоргүйгээр бид чинь юу билээ дээ. Ерөнхий ивээн тэтгэгч BROOT Motoplex хамт олонд талархая, мундаг хүчтэй хамт олон байлаа. 🤘🏍💪

Тэр олон мотоциклийн аюулгүй байдал, эмх цэгц, хөдөлгөөн зохицуулалтыг хангаж өгсөн Тээврийн Цагдаагийн Алба-ны алба хаагч нарт гүнээ талархая. 🫡

Ур чадварын тэмцээн маш гоё шагналтай байсаан. 2.5 сая төгрөгийн аялалын эрх байсан гээд боддоо. Шагналын ивээн тэтгэгч iTrip баярлалаа. 🤩

Мөн Revo Restaurant & Bar хамт олонд талархал илэрхийлье. Хоол орчин, үйлчилгээ, шоу үзүүлэн гээд бүх зүйлс нь сэтгэлд нийцлээ. Дараа клубээрээ зорьж очих газруудын нэг нэгээр нэмэгдлээ.

Эцэст нь энэ бүх арга хэмжээний ард гарч чадсан охиддоо халуун баяр хүргэе.
Нэг хүсэл зорилго, нэг хүсэл мөрөөдөл, нэг цуваанд бас дахин нэгдэж чадсан хамтран оролцсон бусад бүх эмэгтэй мото клубууддээ талархаж байна. Та бүгдийн минь зам нь цагаан байг ээ. 🏍🤘🏍🤘

  Клубын цол: Маршал Э.Эрдэнэчимэг Мото унаж эхэлсэн:2019 он, Iron Butt SaddleSore цолтой.Холын аялалын түүхүүд:🏍 2020 о...
29/04/2026



Клубын цол: Маршал Э.Эрдэнэчимэг
Мото унаж эхэлсэн:2019 он, Iron Butt SaddleSore цолтой.
Холын аялалын түүхүүд:
🏍 2020 онд:
УБ-Алтай таван богд-УБ маршрутаар 18 хоног 5700км
🏍2021, 2022 онд Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгуудаар 4500км
🏍 2024 онд:
Монгол-ОХУ-Казакстан-Киргизстан-Узбекистан-Таджикистан-Чечения-Дагестан-Армения-Гүрж-Турк-Монгол маршрутаар 5 сар, 8 хоног 26900км
🏍 2025 онд
УБ-Москва-Санктпетербург-Мурманск-Красноярск-Тува-Увс-УБ маршрутаар 1 сар, 20 хоног 18700км аялсан туршлагатай, соло мото аялагч юм. Түүний бүтээсэн энэ түүхэн амжилт нь Монголын эмэгтэй моточид дундаа нэгээр эрэмбэлэгдэж байна.Маршалдаа их аялалын замналд нь улам их амжилт хүсье. Зам нь цагаан байг ээ. 🤘🤘🤘

Address

Cheonan

Alerts

Be the first to know and let us send you an email when Hunnu Women Riders WMC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share