MLG Finance HR

MLG Finance HR Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MLG Finance HR, БГД, Ulaanbaatar.

💡Манай компанийн тухай  #2Компанийн хувьд хамгийн үнэт хөрөнгө бол  #Ажилтан байдаг билээ. Манай компанийн хувьд ажилтан...
08/11/2023

💡Манай компанийн тухай #2

Компанийн хувьд хамгийн үнэт хөрөнгө бол #Ажилтан байдаг билээ. Манай компанийн хувьд ажилтандаа төвлөрсөн үйл ажиллагаа ихээр зохион байгуулдаг ба ажилтан тус бүрт чиглэсэн сургалт хөтөлбөрийг төлөвлөж, тус бүрт нь хамруулж хөгжүүлдгээрээ давуу талтай.

06/11/2023

Ажилтанг ажилд авахдаа инээж авсан бол ажлаас гарахад нь ч хүртэл инээж үдээрэй, бага зүйлээс эрүүл соёл эхэлдэг 😊

“Төсөөлөл бол бүтээлч чанарын эхлэл. Та хүсч буй зүйлээ л төсөөлдөг, таны төсөөлөл таныг бий болгодог, харин та хүссэн з...
03/11/2023

“Төсөөлөл бол бүтээлч чанарын эхлэл. Та хүсч буй зүйлээ л төсөөлдөг, таны төсөөлөл таныг бий болгодог, харин та хүссэн зүйлээ бүтээдэг”
Жеорж Бернард Шоу

🔎Танд хэрэгтэй мэдээ  #2🔴Таны CV нэг л хоосон харагдаад байна уу? Магадгүй та шинэ төгсөгч, эсхүл нэг газраа л олон жил ...
30/10/2023

🔎Танд хэрэгтэй мэдээ #2

🔴Таны CV нэг л хоосон харагдаад байна уу?

Магадгүй та шинэ төгсөгч, эсхүл нэг газраа л олон жил тогтвор суурьшилтай ажилласан нэгэн байж болох юм. Тиймдээ ч дараагийн ажлаа хайхад таны CV нэг л хоосон харагдаад байгаа юм биш биз? Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ CV-ээ хэрхэн дүүрэн харагдуулж бүрдүүлэх аргыг зааж өгье.

1. Холбоо барих мэдээллээ дэлгэрүүлэх

Ерөнхийлбөл, холбоо барих мэдээлэл дээр гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг байхад хангалттай байдаг. Гэхдээ бид энэ удаад CV-ээ илүү сайн дүүргэлттэй харагдуулах гэж байгаа шүү дээ. Тиймээс энэ нөхцөлд бид уг талбарт гар утасны дугаар, цахим шуудангийн хаягаас гадна оршин суугаа газрын хаяг, LinkedIn болон Twitter хаяг, гэрийн дугаарыг хавсаргаж болно.

2. CV-ийн товчийг оруулах

CV-ийн товч агуулга гэдэг хүний нөөцийн мэргэжилтэн таны CV-ийг үргэлжлүүлэн уншихад сэдэлжүүлэх цөөн өгүүлбэрийг хэлнэ. Үүнд та өөрийн хамгийн гарамгай эзэмшсэн ур чадварыг, боловсролын зэрэг, карьерын зорилготой хамт тусгах хэрэгтэй.

Жишээ нь:

“Үйлчилгээний салбарт ажил горилогч, хичээнгүй нэгэн ажил хайж байна. Өмнө нь үйлчилгээний салбарт бартендер, бохир хураагч, шугамын тогоочоор ажиллаж байсан туршлагатай. Хурдан хэмнэлтэй, стресстэй нөхцөлд өсөж хөгжин ажиллах чадвартай” г.м.

3. Ур чадвар дээрээ анхаарах

CV-ээс хүний нөөцийн мэргэжилтэн хамгийн их ач холбогдол өгч хардаг талбар бол ур чадварын хэсэг. Энэ хэсгээс хүний нөөцийн мэргэжилтнүүд дан ганц техникийн ур чадваруудыг хардаггүй бөгөөд таны зөөлөн ур чадварууд ч өндөр ач холбогдолтойг санаарай. Тиймээс CV дээрээ өөрийн ур чадваруудыг нэг бүрчлэн бичээрэй.

4. Эзэмшсэн боловсролоо дэлгэрэнгүй бичих

Та дээрх бүгдийг хийсэн ч CV тань нэг л дүүрч өгөхгүй бол эзэмшсэн боловсролынхоо тухай мэдээллийг илүү дэлгэрүүлж өгөөрэй. Энэ талбарт та өөрийн суралцсан сургууль, голч дүн, хамгаалсан зэргийг оруулж өгөхийн сацуу диплом хамгаалсан сэдэв болон бусад академик амжилтуудаа дурдаж болно.

5. Нэмэлт мэдээллийн талбарыг ашиглах

Энэ талбарт та өөрийн хийсэн сайн дурын ажил, гадаад хэлний мэдлэг, ажлаас гадуурх нийгмийн үйл ажиллагаанд хамрагддаг эсэх, хобби болон сонирхол, өөрийн бие даан ажиллаж буй төсөл, дадлага хаана хийсэн болоод авч байсан сертификат, шагналыг дэлгэрэнгүй дурдаж болно.

Танд амжилт хүсье!

♥️
28/10/2023

♥️

🔎Танд хэрэгтэй мэдээ  #1 🔴Ирээдүйн манлайлагчдад хэрэгтэй 5 ур чадварСүүлийн үед ажилтнуудынхаа манлайллын ур чадварыг ө...
16/10/2023

🔎Танд хэрэгтэй мэдээ #1

🔴Ирээдүйн манлайлагчдад хэрэгтэй 5 ур чадвар

Сүүлийн үед ажилтнуудынхаа манлайллын ур чадварыг өсгөх гэдэг байгууллага бүрийн анхаарах сэдэв болж байгаа билээ. Ажиллах орчин нөхцөл өөрчлөгдөхийн хэрээр манлайлагч нарын эзэмшсэн байх ёстой ур чадваруудад ч өөрчлөлт орж буй.

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ HR Dive хуудаснаас боловсруулсан ирээдүйн манлайлагч нарт хэрэгтэй 5 ур чадварыг танилцуулж байна.

1. Өөрийгөө таних

Манлайлагч хүн өөрийгөө сайтар таньж мэдсэн байх аваас түүний гаргах шийдвэр илүү оновчтой болж, багийн ажиллагааг удирдахдаа ч гаргууд болж байдаг. Мэргэжилтний хэлснээр, “Манлайлагч хүн өөрийгөө сайтар таньсан байх гэдэг нь тэр бүхнийг хийж чадахгүй гэдэгтэйгээ эвлэрсэн байхыг хэлж байгаа бөгөөд ажлыг үр ашигтайгаар хуваарилан гүйцэтгүүлж чаддаг болохыг хэлнэ” гэсэн юм.

Үүнээс гадна өөрийгөө сайтар таньсан хүн өөрийн давуу болон сул талыг сайн мэдэж байдаг бөгөөд бусдад нөлөөлөх чадвар сайтай байдаг.

2. Уян хатан байдал

Уян хатан байх гэдэг дан ганц бие физиологийн хүрээнд яригддаг зүйл биш. Харин ажлын орчин нөхцөлд уян хатан байх нь хувь хүн илүү нээлттэй сэтгэж, шинэ зүйлсийг хүлээн авах чадвар өндөртэй байх явдал юм.

3. Алдааг олж илрүүлэх

Орчин цагт хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг хүний ажлыг ихээр хөнгөвчлөх болсон энэ үед манлайлагч нарт тавих нэг шаардлага нь алдааг олж илрүүлэх ур чадвар юм. Энэ нь дан ганц хиймэл оюун ухааны гүйцэтгэсэн ажлын хүрээнд бус бөгөөд ажлын өдөр тутмын явцын хүрээнд алдаа дутагдлыг олж, залруулахад анхаарч ажиллахыг хэлнэ.

4. Анхааралтай сонсогч байх

Ажлаа сайн хийхэд хамгийн хэрэгтэй ур чадвар бол сайн сонсох юм. Тиймээс та сайн манлайлагч байхыг хүсвэл сайн сонсогч байгаарай. Судалгаагаар 4 ажилтан тутмын нэг нь тэдний менежерүүд тэднийг сайн сонсдоггүй гэсэн дүн гарсан байна.

5. Аналитик сэтгэлгээ

Аналитик сэтгэлгээ гэдэг үеийн үед маш хэрэгтэй ур чадварт тооцогдож ирсэн ч орчин цагт уг ур чадварын хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх болсон. Улмаар Дэлхийн Эдийн засгийн форумын “Ажил мэргэжлийн ирээдүйн төлөв 2023” тайланд өгүүлснээр 2027 он гэхэд уг ур чадвар хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй ур чадвар болно гэсэн юм.

Address

БГД
Ulaanbaatar
16051

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688224455

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MLG Finance HR posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MLG Finance HR:

Share