08/09/2026
COP17 арга хэмжээний үеэр “Хаадын гэр” ХХК-ийн “Сүүн шим урлахуй” хөтөлбөрөөр дамжуулан монгол үндэсний сүү, цагаан идээний уламжлал, өв соёлыг гадаад, дотоодын зочдод танилцуулсан билээ.
Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласан “АПУ” ХК, “Сүү” ХК, “Тесо Фүүдс Групп”, “Цагаан асгат” ХХК, “Бурамхан” брэнд нартаа талархал илэрхийлье.
Монголын уламжлалт өв соёл, үндэсний хүнсийг дэлхийд сурталчлан таниулах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулсанд баярлалаа.🇲🇳