Good House Keeping - Тохилог гэр

Good House Keeping - Тохилог гэр Гэрээ илүү тав тухтай, илүү сайхан мэдээллийг түгээх

Берлин хот дундуур аа олон салаа урсан голтой ч хэзээ ч голоо дагасан авто зам, гүүр тавьж байгаагүй. Яагаад? 1. Ундны у...
09/04/2026

Берлин хот дундуур аа олон салаа урсан голтой ч хэзээ ч голоо дагасан авто зам, гүүр тавьж байгаагүй. Яагаад?
1. Ундны ус бохирдоно, багасна.
2. Голын эрэг дагуу харанхуй тоостой, дуу чимээтэй болно.
3. Хотын хамгийн үнэ цэнэтэй эрүүл орчинг үнэгүйдүүлнэ.
4. Гол бол зүгээр ус биш шувуу, амьтан, загас, мод, ургамлын амьдрах орчин тул устаж алга болно.
5. Голын эрэгний үерийн ус, татралтаа өөрөө зохицуулдаг систем устаж алга болно.
6. Түгжрэлийг бүрэн шийдэхгүй , улам олон машин гарч ирнэ.
Эцэст нь байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, хот төлөвлөлт , эдийн засгийн маш их эрсдэлтэй гэж үзэж машины зам, гүүр тавьдаггүй байна.

Дуусгаагүй замуудаа хэзээ дуусгах юм бэ?Архангайн Өлзийт, Хайрхан-Хөвсгөлийн Рашаантын 120 км концессийн гэрээгээр барьж...
07/04/2026

Дуусгаагүй замуудаа хэзээ дуусгах юм бэ?

Архангайн Өлзийт, Хайрхан-Хөвсгөлийн Рашаантын 120 км концессийн гэрээгээр барьж бгаа замаа дуусгаачээ. 10 жил барьлаа.
Замын төсөв нь хэд дахин өссөн бол. Байгаль орчин нь ч сүйдлээ. Энд тэнд ухсан нүх карьер гэжээ.

05/04/2026
 #Бургас усыг татдаг ургамал. 🌳🌳🌳Тийм учир бургастай газар чийгтэй, дагаад шумуултай байдаг учир хашаанд их тарьдаггүй г...
04/04/2026

#Бургас усыг татдаг ургамал. 🌳🌳🌳Тийм учир бургастай газар чийгтэй, дагаад шумуултай байдаг учир хашаанд их тарьдаггүй гэдэг.

Бургас ихтэй газар намагшиж, ус газар доогуур шургадаггүй, хөрс хатдаггүй. Бургасыг байхгүй болгомогч хөрсний чийг, намаг хатаж, ус хөрс рүүгээ шургадаг. Үүнийг мод бут тарьдаг, цөлжилттэй тэмцдэг мэргэжилтнүүд хэлдэг.

Монголын түүхэнд энэ газар нутаг Туулын хар шугуй гэдэг нэртэй байсан. Маш их бургастай байсан учир дайснаасаа нуугдах, мөн салхи шуургыг хааж, өвөлжихөд зохимжтой нутаг байсан гэдэг. Туулын хөндийн амь, байгалийн тогтоц нь бургастай их холбоотой.

Сэлбийн гол яагаад алга болсныг мэргэжилтнүүд хэлнэ. Хүний хөл, хотжилт ихэссээр орчны хөрс, усны гольдролыг эвдсэн учир ус нь татарсан.

Ургамлын бүрхүүл алга болмогц хөрс хуурайшна. Голын ёроолын шавар бүрхүүл эвдэрмэгц гольдрол усаа барьж хуримтлуулахаа болино. Эцэст нь, ус барих экологийн тогтолцоо устмагц хур буумагц л үер болж урсаад, бусад цагт гол биш хуурай сайр л байдаг болдог. Танил зураг байгаа биз?

Туул гол сайр болох үйл явц хэдийнээ эхэлчихсан. Туул гол зарим жилд тасардаг болсон нь энэ үйл явц улам хурдасч байгаагийн шинж.

Бургас бол зүгээр нэг мод биш юм. Бургас бол голын салшгүй нэг хэсэг нь. Голын орших орчин нь. Тиймд голын бургасыг устгах нь голоо устгаж буй л үйлдэл.

Гол гэдэг нь зөвхөн ус биш, байгалийн тэр тогтолцоо бүхлээрээ юм.

P.S. ChatGPT юу гэж хэлж байна?

✔️ Бургас бол усны системийг тогтворжуулдаг
✔️ Ус алдагдахыг багасгадаг
✔️ Газрын доорх усны түвшинг тогтвортой байлгахад тусалдаг

ургамал гэнэ дээ. Товчоор, байгалийн усны системийг тогтворжуулагч юм байна.
Via: @Баасанжавын Отгон

Дэлхийн томоохон хотууд гол дагууд барьсан хурдны замуудаа буулгаж ногоон байгууламж болгосон маш олон түүх байдаг юм ба...
03/04/2026

Дэлхийн томоохон хотууд гол дагууд барьсан хурдны замуудаа буулгаж ногоон байгууламж болгосон маш олон түүх байдаг юм байна. Үүний гол шалтгаан нь хот болон байгаль орчныг хэт тусгаарлах болон дуу чимээний бохирдлын асуудал байдаг юм байна. Үүний нэг тод жишээ нь Испаний нийслэл Мадрид хотын дундуур урсах Manzanares голын 2 талаар байсан хурдны замыг 2005 оноос буулгаж ногоон байгууламж болгожээ.
Уг нь бол хөгжиж буй орны нэг давуу тал нь бусад хөгжингүй орнуудын туршлагаас судлаж алдааг нь давтахгүйгээр хөгжих боломж байдаг. Гэтэл манайх алдааг нь давтах туршилт хийгээд байдаг
Via: @Г.Түвшин
https://www.facebook.com/share/p/1B23JJzwzd/

Төсөл гэж ийм зураг батлуулж, ингэж гоё болгоно гэж иргэдэд итгүүлчихээд бодит байдал дээр 👎 ингэж сэглэж, сүйтгэж байга...
03/04/2026

Төсөл гэж ийм зураг батлуулж, ингэж гоё болгоно гэж иргэдэд итгүүлчихээд бодит байдал дээр 👎 ингэж сэглэж, сүйтгэж байгаа хүмүүст дахиад итгэх ёстой гэж үү?!!!🤬

Сэлбэ голыг сэргээнэ гээд 20 тэрбум зарцуулаад 3 жил боллоо.
02/04/2026

Сэлбэ голыг сэргээнэ гээд 20 тэрбум зарцуулаад 3 жил боллоо.

Нэг Япон хүүхэд Монголд ирээд, гялгар уут хаанаас бий болдогийг одоо л ойлголоо.Монголд ургадаг юм байна ш дээ гэсэн гэн...
01/04/2026

Нэг Япон хүүхэд Монголд ирээд, гялгар уут хаанаас бий болдогийг одоо л ойлголоо.
Монголд ургадаг юм байна ш дээ гэсэн гэнэ лээ🤣

28/09/2023

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Good House Keeping - Тохилог гэр posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category