02/09/2026
[Улс төрийн ардчилал ярьсан атлаа тогтолцоогоо өөрчилж чадаагүй барилга, хот байгуулалтын гацаа]
Сүүлийн үед янз бүрийн улс орны хууль эрх зүй, хот байгуулалт, архитекторын тогтолцоог харьцуулан судалж байхад нэгэн хатуу үнэн нүдэнд илхэн харагдах боллоо.
Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжиж, улс төрийн хувьд сонгууль явуулж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олж авсан. Гэвч яг бодит амьдрал дээр, тухайлбал ардчилсан нийгмийн суурь байх ёстой мэргэжлийн салбаруудын эрх зүй, зах зээлийн өрсөлдөөн, хувь хүний хариуцлагын тогтолцоо тал дээр бид юу ч хийгээгүй орхижээ.
Улс төр нь ардчилсан хэлбэртэй атлаа, барилга хот байгуулалтын салбар нь хуучин Зөвлөлтөөс (СССР) өвлөж авсан хуучирсан БНбД (СНиП) норм дүрэм, төвлөрсөн төлөвлөлтийн арга барил, хороодын (Магадлал, Эксперт) хаалттай халаасны системээрээ хэвээрээ байна.
Хувь хүний эрх чөлөө, хариуцлага байна уу? Барууны болон Солонгос, Японы системд архитектор хүн өөрийн нэр, зургаараа хуулийн хариуцлагыг 100% үүрч, талбай дээрээ эрх мэдэлтэй байдаг бол, манайд хувь хүнийг боомилсон, бүх эрх мэдлийг шалгах комисс, хороодын албан тушаалтнуудын үзэмжид даатгасан хэвээр байна.
Ардчиллын гол үнэт зүйл болох 'Өрсөлдөөн ба Ил тод байдал' хаана байна?
Улс төрийн түвшинд л ардчилсан тунхаглал хийснээс биш, ардчилсан нийгэмд байх ёстой мэргэжлийн салбарын бие даасан байдал, хувь хүний хариуцлага, эрх зүйн шударга өрсөлдөөнийг бид огт бүтээн байгуулж чадаагүй байна.
Архитектур болон хот байгуулалтын салбартаа жинхэнэ утгаар нь "системчилсэн өөрчлөлт" буюу реформ хийхгүй бол бид цаашид хэзээ ч дэлхийтэй хөл нийцүүлж алхаж чадахгүй нь бололтой.
Би хаана хандах вэ?
Бодсон бодлуудаараа богинхон reels үүд хийх үүү?