TAVAN NUDEN USA

TAVAN NUDEN USA Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from TAVAN NUDEN USA, Home goods shop, 180 S Western Avenue, Los Angeles, CA.

Espresso cup 1 set - $90 ➡️ Sale price $72Espresso cup 6 set - $360 ➡️ sale price $289Finest quality possible.This espre...
02/09/2023

Espresso cup 1 set - $90 ➡️ Sale price $72
Espresso cup 6 set - $360 ➡️ sale price $289

Finest quality possible.

This espresso cup was produced by "Ling Long" porcelain technology which is now made by only one, the Guangming Porcelain Factory in Jingdezhen, China (known as the “Porcelain Capital” due to its long history of producing the ware).

Hold a piece of Ling Long ware up the light and it will glow. That’s because baked throughout the porcelain are grains of uncooked rice. According to the owner of the Guangming Porcelain Factory, it takes about half a year to learn the technique punching in the holes for the rice as well as the hand-stamping of cobalt blue ink into the porcelain’s engraved design

ХУРАЙ $119.00 ➡️ sale price $96 Эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, г...
02/08/2023

ХУРАЙ $119.00 ➡️ sale price $96

Эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, гурван цаг, гурван мянган ертөнцийн орондоо хотлоороо энх амгалан цэнгэхийн ерөөл лүгээ хамтатган шингээж “ХУРАЙ!” хэмээн алив сайн бүхнийг урин дуудсан бэлгэдэлт бүтээгдэхүүнээ Эрхэм хэрэглэгч танаа өргөн барьж байна.

МОНГОЛ ОЮУНААР бүтээсэн дизайн зураг төслөөр Монгол агуулгатай, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартайгаар бүтээсэн бүтээгдэхүүнийг бид хэрэглэгч танаа өргөн барьдаг.

АГУУЛГА ЧАНАР ҮНЭ ЦЭН-ийг тэргүүнд тавьж, хүндлэн дээдэлдэг хүмүүн Танаа зориулан бүтээв.


Бүтээгдэхүүний тодорхойлолт:
Өндөр: 7 см
Урт: 18 см
Өргөн: 11 см
Жин (савалгаа ороогүй): 565 гр
Материал: Полирезин (polyresin)

Аяга нь шингэн зүйл хийхэд зориулагдаагүй болно.


Алтан ургийн өвгөд дээдсээс өртөөлөн ирсэн ТАВАН НҮДЭН бэлгэдлийг Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "наши" (мон: дөрвөн арвай) хэмээн төвөдөөр нэрлэхдээ монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн билэгшээж их гуу сан, адуун сүргийнхээ тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг. Тийм ч учраас, Монголын бурханы шашны үе үеийн тэргүүн Богд Живзүндамба хутагт нарын холбогдолт өв соёлын дурсгалуудад таван нүдэн бэлгэдлийг түгээмэл хэрэглэсэн байдаг болой.
Үүнийг өдгөө Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу хийд, Гандантэгчинлин хийд зэргийн уран барилгын тэргүүтэн бусад соёлын өвийн дурсгалуудаас тодорхой үзэж болно.
*******
Эрдэм төгс Өндөр богдын увдисаар
Эгнэгт өсөж арвидахын дөрвөн арвай
Энхрий таван өнгө улс нийтээр
Энх амгалангийн уужим дэлгэр агаарт
Эрдэнэт язгуурын таван бурханд бүтэх
Эргэлтгүй бат сайхан ерөөлийн шалтгаан
Эх болсон хамаг амьтан хоцролгүй
Энхжингийн жаргалаар дэлгэрэхийн ТАВАН НҮДЭН.

02/08/2023
СОЁМБО ШҮТЭЭН БАРИМАЛ - $240 (30 CM)➡️ sale price $182 СОЁМБО ШҮТЭЭН БАРИМАЛ - $130 (15 CM) ➡️ sale price $101МОНГОЛ ОЮУ...
02/08/2023

СОЁМБО ШҮТЭЭН БАРИМАЛ - $240 (30 CM)➡️ sale price $182
СОЁМБО ШҮТЭЭН БАРИМАЛ - $130 (15 CM) ➡️ sale price $101

МОНГОЛ ОЮУНААР бүтээсэн дизайн зураг төслөөр Монгол агуулгатай, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартайгаар бүтээсэн бүтээгдэхүүнийг бид хэрэглэгч танаа өргөн барьдаг.

Энэ бол “өөрөө тодорсон гэгээ” гэсэн утга бүхий санскрит үг болой.


Өндөр гэгээн Занабазар 1686 онд Хангай ханы Шивээт улаан дахь Дүвхан буюу Бүтээлийн харшдаа сууж ахуйдаа бясалгалын огторгуйд ер бусын нэгэн томьёо мэт дүрсийг үзсэн бөгөөд түүнээ титэм болгон нарийвчлан задлаж шинжилсээр соёмбо үсгээ зохиожээ.


"СОЁМБО" үсэг нь эртний дорно дахины сударын хэл болох санскрит хэл бичгээс түвэд, монгол бичигт ялангуяа эртний тарнийн дуудлагыг үсэгчилэн буулгахад ямар ч зөрүүгүй таарах бичиг болсон гэж судлаачид үздэг. Тэрчилэн Монголчуудын тусгаар тогтнолын чинад үзэл санааг Соёмбо бичгээрээ илэрхийлсэн гэж үзэх нь ч буй.


"СОЁМБО" бичиг нь орчлон ертөнцийн оюун санааны дээд номын төгс утга хийгээд хүмүүний дотоод сэтгэлийн амар амгалан оршихуй, төр улс бат бөх тогтнох бэлгэдлийг илэрхийлсэн томьёо гэлтэй.


Соёмбын титэм үсэг нь монголчуудын эртний сүлд болох нар, сар, галын дүрс хийгээд дэлхий ертөнц, орон зай, цаг хугацааны хязгааргүй танин мэдэхүйг арга билгийн дээд бясалгалын түвшинд нээж илэрхийлсэн оюуны төгс бүтээл юм.
Улмаар монголчууд соёмбыг монгол төрийн тугандаа бүтээн мандуулж, сүм суваргын оройд залж, улс орныхоо тамганд оршоон түүний утга агуулгыг зуун зууны туршид тодруулан гаргасаар улмаар Бүрэн Эрхэт тусгаар тогтносон Монгол Улсын төрийн сүлд далбаандаа мөнхжүүлсэн билээ.


Соёмбын дүрслэл, томьёололын бэлгэдэл нь төрийн ёслол хүндэтгэлээс түмэн ардын аж амьдралын аз жаргалан, бүтээхүйн эрч хүч, оюун билгийн суу гайхамшиг, төгс төгөлдөр оршихуйн утга чанарыг гүн бат шингээсэн дээд хураангуй мөн.


ҮНДЭСНИЙ ӨВИЙГ ДЭЭД ЧАНАРТАЙ ХОСЛУУЛАН БҮТЭЭВ.
Өвөөс ӨВ бүтээгч ТАВАН НҮДЭН брэнд.



Бүтээгдэхүүний тодорхойлолт:

Өндөр: 30 см
Материал: Полирезин (polyresin)
Цэвэр жин/савалгаатай жин: 1,3 кг/1,9 кг
Хайрцагны хэмжээ: 23х14х36 см

Өндөр: 15 см
Материал: Полирезин (polyresin)
Цэвэр жин/савалгаатай жин: 0,24 кг/0,3 кг
Хайрцагны хэмжээ: 14х7х20 см

АЛТАН ГАДАС ШААЗАН Цай, кофены багц -$190.00 ➡️ sale price $148Үүнээс дээш чанар үгүй Шаазан урлалын нэгэн сод нээлт бол...
01/24/2023

АЛТАН ГАДАС ШААЗАН Цай, кофены багц -$190.00 ➡️ sale price $148

Үүнээс дээш чанар үгүй

Шаазан урлалын нэгэн сод нээлт болж, Дэлхий дахинаа “будаатай шаазан” гэдгээр нэрд гарсан шаазангийн “Ling Long” технологийн нууц гагц шаазан урлалын 2000 орчим жилийн түүхтэй “Дэлхийн ШААЗАНГИЙН НИЙСЛЭЛ” хэмээн өргөмжлөгдсөн #Жиндөжэнь хотод таван зуу илүү жил хадгалагдсаар, Жиндөжэний шаазан урлалаачид энэ технологийг улам бүр хөгжүүлсээр байна.
АГУУЛГА ЧАНАР ҮНЭ ЦЭН-ийг тэргүүнд тавьж, хүндлэн дээдэлдэг эрхэм хэрэглэгч Танд зориулан бид Алтан ургийн өвгөд дээдсээс өртөөлөн ирсэн “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг “Ling Long” технологийн дэвшлийг илтгэн харуулах хэмжээнд нямбай нарийн шигтгэн, амсрыг нь алтан будгаар чимэглэж бүтээсэн, зүгийг чигийг заагч Алтангадас одоор бэлгэдэн нэрлэсэн “АЛТАНГАДАС” шаазангийн цуврал бүтээгдэхүүнээ өргөн барьж байна.


Шаазангийн түүх -ийн дэлгэрэнгүйг доорх мэдээллээс уншиж мэднэ үү:
Хүн төрөлхтний сод нээлтүүдийн нэг болох шаазангийн хөгжилд Монголчуудын дэлхийг засагласан XIII-XIV зуун түүхэн эргэлт авчирчээ. Монголчууд Өрнө, Дорныг холбосон хуурай ба усан Торгоны замын аюулгүй байдлыг бүрэн хангаснаар, соёл, мэдлэг, ховор материалын солилцоо чөлөөтэй явагдаж, түүнчлэн сэтгэлгээний эрх чөлөөг гар урчууд, уран бүтээлчдэд олгосон юм. Энэ нь Юань гүрний үеийн гайхамшигт нээлт, онцгой бүтээлүүд буй болох үндэс болсон билээ.
Шаазан урлалыг хөгжүүлэхийн тулд эн тэргүүнд Хубилай хаан Жянси мужийн зүүн хойд нутагт орших Жиндөжэнь хотыг шаазан урлалын төв болгохдоо энэ хот бол 2000 орчим жилийн турш шаазан урлаж, үйлдвэрлэн “Шаазангийн нийслэл” гэж алдаршсан газар гэдгийг тооцсон нь эргэлзээгүй. Жиндөжэнь хот түүхийн явцад олон нэртэй байсан ч 1004 онд Хойд Сүн улсын эзэн хаан Жэньзүн өөрийн оны цол болох Жиндө (景德, Jingde) хэмээх үгээр тус хотыг нэрлэж, жэнь (鎮, zhen) буюу цэргийн тусгай суурин болгосон нь эзэн хааны онцгой анхааралд байсныг нотолно. Жиндө гэдэг нь “эзэн хааны их үйлс”, “эрдэм суртахуун” хэмээх утгатай хоёр ханз юм.
Жиндөжэнь-ий ойр орчмын газрын гүнд нь асар их хэмжээний каолинит, шаазангийн чулуу, галд тэсвэртэй шороо зэрэг сайн чанарын шаазан хийх түүхий эд хадгалагддаг. Энэ нутаг өтгөн шигүү ой модтой тул шаазан шатаахад их хэмжээний нарс модон түлш нийлүүлж чаддаг.
1278 онд Хубилай хаан Урлан бүтээх хүрээлэн хэмээх байгууллагыг байгуулаад харьяанд нь 25 хэлтэс, товчоо байгуулсны дотор Юань гүрний шаазангийн асуудлыг хариуцуулах зорилгоор төрийн яам, газруудын зиндаанд жинхэнэ 9-р дэс (正九品)-т эрэмбэлэгдэх “Шаазангийн товчоо” (浮梁瓷局, Fuliangciju) хэмээх байгууллагыг байгуулж, их түшмэл, дэд түшмэл гэдэг удирдлагын 2 орон тоог баталжээ. Энэ товчоо Жиндөжэнь хотоос 20 км зайд орших Фулянь хошуунд байрлаж байсан учир Фулян-ы Шаазангийн товчоо гэж алдаршсан. Шаазангийн товчооны дааман хаалган дээр “Зорилго агуу, хол, их (目光遠大, muguangyuanda)” хэмээх дөрвөн ханз бүхий пайз босгосон нь Хаан Хубилайн алсын зорилгыг илэрхийлсэн хэрэг байв.
Чингээд энэ үеэс хойш Жиндөжэнь эд материал хийгээд хүн хүчний дэмжлэгийг ихээр авсан тул үйлдвэрлэлийн өртгийг тооцолгүй, уран нарийн шинэлэг загвар хийцийг эрэлхийлэх болсноор Юань улсын хамгийн боловсронгуй хөх алаг шаазангуудыг нээн гарган авчээ. Монголчууд өнгөний байтугай хэлбэр хийцийн цензур тавихаа больж, шаазан дээр эгэл амьдрал, ан гөрөө, байгаль, уран бичлэгийг зуруулах болов. Ялангуяа, Монголчууд хөх, цагаан өнгийг гол бэлгэдлээ болгодог тул зориуд дэмжин тэтгэж байсан гэлтэй. Хятадын шаазан эдлэлд олон зуун жилийн туршид дангаар зонхилж байсан хашийн цагаан өнгө аажмаар халагдаж Их Юаны хөх алаг шаазан энэ цагт шаазангийн сонгодог өнгө болон дархлагдсан билээ.
Их Юань гүрний Шумиюань хүрээлэн бол Юань гүрний цэрэг, аюулгүй байдлын дээд байгууллага бөгөөд цэргийн шилжилт хөдөлгөөнийг хянах, зэр зэвсгээр хангах, Юань гүрний дотоод гадаад аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, эзэн хаанд зөвлөмж өгөх үүрэгтэй байв. Шумиюань хүрээлэнгийн захиалгаар хийдэг шаазанд “шуфу 樞府” буюу тус хүрээлэнгийн нэрийн товчлол бүхий хоёр ханзыг бичдэг нь түүний эрхэм дээд болохыг илэрхийлнэ. Шуфу шаазангийн чанар нь дээд зэрэг бөгөөд тухайн үеийн “Гөгү-гийн чухаг шүүмж” (格古要论) хэмээх номонд бичсэнээр ордонд хэрэглэх шуфу шаазанг “мянгын дотроос зууг шилж, зуугийн дотроос нэгийг сонгож” авдаг байжээ. Шуфу шаазанг “зарлигийн дагуу хиймүй, зарлиггүй бөгөөс үл хиймүй” хэмээн зарлигласан байдаг.
Юань улсын Их хаад энэ мэт тансаг шаазангуудыг ордны хэрэгцээнд төдийгүй язгууртнуудад шагнал, хишиг соёрхохдоо хэрэглэж байв.

Шаазан урлалын нэгэн сод ололт бол ХVI зуунд бий болсон хэмээн үздэг монголчууд бидний “будаатай шаазан” хэмээн нэрлэж хэвшсэн Ling Long технологи юм.
Шаазан бүтээгдэхүүнийг Ling Long технологиор мэдээж хэрэг Жиндөжэнь хотод бүтээж ирсэн, өдгөө ч энэ технологийн гол нууцыг эзэмшигч нь Жиндөжэнь. 1980 аад оноос Жиньдөжэний урчуудын урласан хөх алаг “будаатай шаазан” дэлхий улс орнуудын шаазан сонирхогчдыг байлдан дагуулж, Монголд ч будаатай шаазан нэгэн цаг үед жинхэнэ модонд орж байсан нь саяхны явдал.

Шаазангийн урлагийн хөгжилд түүхэн эргэлтийг бий болгосон нь бидний дээдэс Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан онцгой хувь нэмэр билээ. Өвөг дээдсийн гайхамшигт соёлыг өвлөн үргэлжлүүлэх нь өнөөгийн бидний түүхэн үүрэг юм.

Үзүүлэлт:
Гүц
Диаметр: 10см
Өндөр: 12.5см
Багтаамж: 750мл

Аяга
Диаметр: 6.5см
Өндөр: 7см
Багтаамж: 170мл

SOLD OUT 🙏6 ширхэг хоолны аяганы үнэ 400 ml-$1106 ширхэг цайны аяганы үнэ 200 ml-$803 ширхэг цай (200ml), 3 ширхэг хоолн...
01/23/2023

SOLD OUT 🙏

6 ширхэг хоолны аяганы үнэ 400 ml-$110
6 ширхэг цайны аяганы үнэ 200 ml-$80
3 ширхэг цай (200ml), 3 ширхэг хоолны (400ml) аяганы үнэ-$100

МОНГОЛ ОЮУНААР бүтээсэн дизайн зураг төслөөр Монгол агуулгатай, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартайгаар бүтээсэн бүтээгдэхүүнийг бид хэрэглэгч танаа өргөн барьдаг.

Айл өрх бүрт Амар амгалан, Аз жаргал өнөд оршихын ерөөл өргөн бэлгэдэж Өлзийт найман тэмдэг буюу Найман тахил бэлгэдэлтэй тансаг шаазангаа шинэ тансаг нандин хэлбэртэйгээр эрхэм хэрэглэгч танаа барьж байна.

Үзүүлэлт:
Багтаамж: 200 мл
Амсрын диаметр: 12 см
Өндөр: 5 см
Аяганы жин: 150 гр

Үзүүлэлт:
Багтаамж: 400 мл
Амсрын диаметр: 15.5 см
Өндөр: 6.5 см
Аяганы жин: 250 гр


Үйлдвэрлэсэн газар: Ясан шаазангийн Дэлхийн төв - Таньшань хот.
ҮНДЭСНИЙ ӨВИЙГ ДЭЭД ЧАНАРТАЙ ХОСЛУУЛАН БҮТЭЭВ.
Өвөөс ӨВ бүтээгч ТАВАН НҮДЭН брэнд
Шаазангийн урлагийн хөгжилд түүхэн эргэлтийг бий болгосон нь бидний дээдэс Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан онцгой хувь нэмэр билээ. Өвөг дээдсийн гайхамшигт соёлыг өвлөн үргэлжлүүлэх нь өнөөгийн бидний түүхэн үүрэг юм.

АЛТАН ГАДАС Сэнжгүй аяга 200мл - $155.00 ➡️ sale price $124АЛТАН ГАДАС ШААЗАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦУВРАЛ Үүнээс дээш чанар үг...
01/23/2023

АЛТАН ГАДАС Сэнжгүй аяга 200мл - $155.00 ➡️ sale price $124

АЛТАН ГАДАС ШААЗАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦУВРАЛ

Үүнээс дээш чанар үгүй

Шаазан урлалын нэгэн сод нээлт болж, Дэлхий дахинаа “будаатай шаазан” гэдгээр нэрд гарсан шаазангийн “Ling Long” технологийн нууц гагц шаазан урлалын 2000 орчим жилийн түүхтэй “Дэлхийн ШААЗАНГИЙН НИЙСЛЭЛ” хэмээн өргөмжлөгдсөн #Жиндөжэнь хотод таван зуу илүү жил хадгалагдсаар, Жиндөжэний шаазан урлалаачид энэ технологийг улам бүр хөгжүүлсээр байна.
АГУУЛГА ЧАНАР ҮНЭ ЦЭН-ийг тэргүүнд тавьж, хүндлэн дээдэлдэг эрхэм хэрэглэгч Танд зориулан бид Алтан ургийн өвгөд дээдсээс өртөөлөн ирсэн “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг “Ling Long” технологийн дэвшлийг илтгэн харуулах хэмжээнд нямбай нарийн шигтгэн, амсрыг нь алтан будгаар чимэглэж бүтээсэн, зүгийг чигийг заагч Алтангадас одоор бэлгэдэн нэрлэсэн “АЛТАНГАДАС” шаазангийн цуврал бүтээгдэхүүнээ өргөн барьж байна.


Шаазангийн түүх -ийн дэлгэрэнгүйг доорх мэдээллээс уншиж мэднэ үү:
Хүн төрөлхтний сод нээлтүүдийн нэг болох шаазангийн хөгжилд Монголчуудын дэлхийг засагласан XIII-XIV зуун түүхэн эргэлт авчирчээ. Монголчууд Өрнө, Дорныг холбосон хуурай ба усан Торгоны замын аюулгүй байдлыг бүрэн хангаснаар, соёл, мэдлэг, ховор материалын солилцоо чөлөөтэй явагдаж, түүнчлэн сэтгэлгээний эрх чөлөөг гар урчууд, уран бүтээлчдэд олгосон юм. Энэ нь Юань гүрний үеийн гайхамшигт нээлт, онцгой бүтээлүүд буй болох үндэс болсон билээ.
Шаазан урлалыг хөгжүүлэхийн тулд эн тэргүүнд Хубилай хаан Жянси мужийн зүүн хойд нутагт орших Жиндөжэнь хотыг шаазан урлалын төв болгохдоо энэ хот бол 2000 орчим жилийн турш шаазан урлаж, үйлдвэрлэн “Шаазангийн нийслэл” гэж алдаршсан газар гэдгийг тооцсон нь эргэлзээгүй. Жиндөжэнь хот түүхийн явцад олон нэртэй байсан ч 1004 онд Хойд Сүн улсын эзэн хаан Жэньзүн өөрийн оны цол болох Жиндө (景德, Jingde) хэмээх үгээр тус хотыг нэрлэж, жэнь (鎮, zhen) буюу цэргийн тусгай суурин болгосон нь эзэн хааны онцгой анхааралд байсныг нотолно. Жиндө гэдэг нь “эзэн хааны их үйлс”, “эрдэм суртахуун” хэмээх утгатай хоёр ханз юм.
Жиндөжэнь-ий ойр орчмын газрын гүнд нь асар их хэмжээний каолинит, шаазангийн чулуу, галд тэсвэртэй шороо зэрэг сайн чанарын шаазан хийх түүхий эд хадгалагддаг. Энэ нутаг өтгөн шигүү ой модтой тул шаазан шатаахад их хэмжээний нарс модон түлш нийлүүлж чаддаг.
1278 онд Хубилай хаан Урлан бүтээх хүрээлэн хэмээх байгууллагыг байгуулаад харьяанд нь 25 хэлтэс, товчоо байгуулсны дотор Юань гүрний шаазангийн асуудлыг хариуцуулах зорилгоор төрийн яам, газруудын зиндаанд жинхэнэ 9-р дэс (正九品)-т эрэмбэлэгдэх “Шаазангийн товчоо” (浮梁瓷局, Fuliangciju) хэмээх байгууллагыг байгуулж, их түшмэл, дэд түшмэл гэдэг удирдлагын 2 орон тоог баталжээ. Энэ товчоо Жиндөжэнь хотоос 20 км зайд орших Фулянь хошуунд байрлаж байсан учир Фулян-ы Шаазангийн товчоо гэж алдаршсан. Шаазангийн товчооны дааман хаалган дээр “Зорилго агуу, хол, их (目光遠大, muguangyuanda)” хэмээх дөрвөн ханз бүхий пайз босгосон нь Хаан Хубилайн алсын зорилгыг илэрхийлсэн хэрэг байв.
Чингээд энэ үеэс хойш Жиндөжэнь эд материал хийгээд хүн хүчний дэмжлэгийг ихээр авсан тул үйлдвэрлэлийн өртгийг тооцолгүй, уран нарийн шинэлэг загвар хийцийг эрэлхийлэх болсноор Юань улсын хамгийн боловсронгуй хөх алаг шаазангуудыг нээн гарган авчээ. Монголчууд өнгөний байтугай хэлбэр хийцийн цензур тавихаа больж, шаазан дээр эгэл амьдрал, ан гөрөө, байгаль, уран бичлэгийг зуруулах болов. Ялангуяа, Монголчууд хөх, цагаан өнгийг гол бэлгэдлээ болгодог тул зориуд дэмжин тэтгэж байсан гэлтэй. Хятадын шаазан эдлэлд олон зуун жилийн туршид дангаар зонхилж байсан хашийн цагаан өнгө аажмаар халагдаж Их Юаны хөх алаг шаазан энэ цагт шаазангийн сонгодог өнгө болон дархлагдсан билээ.
Их Юань гүрний Шумиюань хүрээлэн бол Юань гүрний цэрэг, аюулгүй байдлын дээд байгууллага бөгөөд цэргийн шилжилт хөдөлгөөнийг хянах, зэр зэвсгээр хангах, Юань гүрний дотоод гадаад аюулгүй байдалд дүн шинжилгээ хийж, эзэн хаанд зөвлөмж өгөх үүрэгтэй байв. Шумиюань хүрээлэнгийн захиалгаар хийдэг шаазанд “шуфу 樞府” буюу тус хүрээлэнгийн нэрийн товчлол бүхий хоёр ханзыг бичдэг нь түүний эрхэм дээд болохыг илэрхийлнэ. Шуфу шаазангийн чанар нь дээд зэрэг бөгөөд тухайн үеийн “Гөгү-гийн чухаг шүүмж” (格古要论) хэмээх номонд бичсэнээр ордонд хэрэглэх шуфу шаазанг “мянгын дотроос зууг шилж, зуугийн дотроос нэгийг сонгож” авдаг байжээ. Шуфу шаазанг “зарлигийн дагуу хиймүй, зарлиггүй бөгөөс үл хиймүй” хэмээн зарлигласан байдаг.
Юань улсын Их хаад энэ мэт тансаг шаазангуудыг ордны хэрэгцээнд төдийгүй язгууртнуудад шагнал, хишиг соёрхохдоо хэрэглэж байв.

Шаазан урлалын нэгэн сод ололт бол ХVI зуунд бий болсон хэмээн үздэг монголчууд бидний “будаатай шаазан” хэмээн нэрлэж хэвшсэн Ling Long технологи юм.
Шаазан бүтээгдэхүүнийг Ling Long технологиор мэдээж хэрэг Жиндөжэнь хотод бүтээж ирсэн, өдгөө ч энэ технологийн гол нууцыг эзэмшигч нь Жиндөжэнь. 1980 аад оноос Жиньдөжэний урчуудын урласан хөх алаг “будаатай шаазан” дэлхий улс орнуудын шаазан сонирхогчдыг байлдан дагуулж, Монголд ч будаатай шаазан нэгэн цаг үед жинхэнэ модонд орж байсан нь саяхны явдал.

Шаазангийн урлагийн хөгжилд түүхэн эргэлтийг бий болгосон нь бидний дээдэс Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан онцгой хувь нэмэр билээ. Өвөг дээдсийн гайхамшигт соёлыг өвлөн үргэлжлүүлэх нь өнөөгийн бидний түүхэн үүрэг юм.

Үзүүлэлт:
Диаметр: 7см
Өндөр: 9.5см
Багтаамж: 200мл

АЛТАНГАДАС гүц 1л - $135.00 ➡️ sale price $103
01/23/2023

АЛТАНГАДАС гүц 1л - $135.00 ➡️ sale price $103

АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛ"ХОС ЦАЙНЫ АЯГА - $199.00 ➡️ sale price $161ҮҮНЭЭС ДЭЭШ ЧАНАР ҮГҮЙ Хайрт ААВ ЭЭЖ-дээ, халамжит ХА...
01/23/2023

АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛ"
ХОС ЦАЙНЫ АЯГА - $199.00 ➡️ sale price $161

ҮҮНЭЭС ДЭЭШ ЧАНАР ҮГҮЙ


Хайрт ААВ ЭЭЖ-дээ, халамжит ХАНЬ, эрхэм дотны нөхөддөө барих агуулга дүүрэн, нүнжиг заасан бэлэг.
Хос болон нэг ширхэгийн савалгаатай ОНЦГОЙ ЧАМИН бүтээгдэхүүн.
Шаазан урлалын Дэлхийн нийслэл хэмээн өргөмжлөгдсөн Жиньдөжэнь хотын тэргүүн зэрэглэлийн урчууд бидний зураг төслийн дагуу “АРГА БИЛИГ” иж бүрдлийг Хятадын шаазангийн эртний уламжлалт жор технологиор биежүүлэн, шаазан урлалын нэгэн гайхамшиг болсон Ling Long (будаатай шаазан) технологиор ХАТАН СҮЙХ ба ХААН БУГУЙВЧ бэлгэдлийг шигтгэж, АЗ ЖАРГАЛ ба АМАР АМГАЛАН гэх үгсийг монгол бичгээр асаан залж бүтээв.Айл гэрийн АЗ ЖАРГАЛЫГ гийгүүлэгч гэргийн аяганд “Сүн далай шиг ачлалтай” байхыг бэлгэдэж СҮН ДАЛАЙ, айл гэрийн АМАР АМГАЛАНГ ч гэрийн эзний аяганд “Сүмбэр уул шиг бат нөмөртэй” байхыг бэлгэдэж СҮМБЭР УУЛ-ын зургийг монгол зургийн аргаар дүрслэн чимэглэсэн болно.

Монгол судлаач, дизайнеруудын оюунаар бүрэлдсэн зураг төслөөр Дэлхийд хүндлэгдсэн урчуудын, төгс чанартайгаар бүтээсэн ҮНЭ ЦЭН-ийг эрхэм хүмүүн танаа өргөн баригч ТАВАН НҮДЭН брэнд.

Цайны шаазан аяга - 2 ширхэгтэй хос аяганы багц

Амсрын диаметер: 8.5 см

Өндөр: 10.5 см

Багтаамж: 400 мл ба 300 мл

Суурь тавагны диаметер: 15.5см

Үйлдвэрлэгч: Шаазан урлалын Дэлхийн нийслэл - Жиндөжэнь хот (Хятад улс)

ТАВАН НҮДЭН брэндийн бүтээгдэхүүнүүдийг АНУ-д борлуулж эхэллээ. Цагаан сарын ширээгээ чимэж дотно хүмүүсдээ авч бэлэглээ...
01/23/2023

ТАВАН НҮДЭН брэндийн бүтээгдэхүүнүүдийг АНУ-д борлуулж эхэллээ. Цагаан сарын ширээгээ чимэж дотно хүмүүсдээ авч бэлэглээрэй.
Los Angeles болон Orange county орчимд хүргэлт үнэгүй.
Бусад хотуудад Fedex-р илгээнэ.

Address

180 S Western Avenue
Los Angeles, CA
90004

Alerts

Be the first to know and let us send you an email when TAVAN NUDEN USA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to TAVAN NUDEN USA:

Share