09/15/2026
🤎 Elko, Nevada — Миний амьдардаг жижиг хот
Невада мужийн зүүн хойд хэсэгт орших Elko-г анх харахад энгийн, жижигхэн хот шиг санагддаг. Харин энд амьдрах тусам өөрийн гэсэн өнгө төрх, түүх, соёлтойг нь мэдэрдэг болсон.
Уул уурхайн хот гэдгээрээ алдартай ч Elko-г зөвхөн уурхайгаар нь тодорхойлоход хангалтгүй. 🤠 Энд cowboy, western соёл маш хүчтэй. Cowboy boots, малгай, морь, western style дэлгүүр, чимэглэлүүд гудамж бүрд шахуу тааралдана. 👢
🎨 Өнгө өнгийн mural зургууд, 🌳 ногоон модтой гудамж, 🐿️ хэрэм, мөн хотын гаднах сүрлэг Ruby Mountains, Lamoille Canyon нь Elko-г илүү онцгой болгодог. 🏔️
Анх ирэхэд “Би ер нь хаана ирчихэв ээ?” гэж боддог байлаа. 😄 Жижигхэн, нам гүмхэн, бүр жаахан уйтгартай ч санагдсан.
Одоо энд амьдраад 4 жил болжээ. Заримдаа том хотод амьдрах юмсан гэж боддог ч энэ жижигхэн хотод өөрийн гэсэн дуртай зүйлсээ олчихсон явна. 🌸
Тэр дундаас хамгийн дуртай зүйлсийн нэг нь cowboy boots. 🤎👢
Elko хот даяар ийм 50 орчим аварга cowboy boots байдаг гэсэн нь надад бүр сонирхолтой санагддаг. 😍
Монголоор бол Америкийн сумын төв хэхэ. 😄
Манай Улаанбаатар хажууд нь бол ёстой том хот шүү. 😂
Photo by me 📸
https://www.instagram.com/zulaa_lifestyle?stkn=bjZmMTludXNuc3Vi&utm_source=qr