16/09/2026
🔸ЗӨВЛӨМЖ🔸
Интерьерт том хэмжээтэй уран зураг гоё харагддаг нь зөвхөн “том болохоороо” биш, орон зайн масштаб, харааны төв, тэнцвэрийг маш сайн бүрдүүлдэгтэй холбоотой.
🖼️ Яагаад том зураг илүү эффекттэй вэ?
🤎1. Орон зайг “дүүргэж”, хоосон ханын мэдрэмжийг арилгана
Жижиг зураг том ханан дээр тавигдахад ханын хэмжээтэй харьцуулахад алга болчихдог. Харин том бүтээл ханатай харьцаж, интерьерийн нэг хэсэг болдог.
🤎2. Нүдэнд шууд тусах focal point үүсгэнэ
Интерьерт ороход хүний нүд хамгийн түрүүнд нэг гол цэгийг хайдаг. Том уран зураг тэр үүргийг маш сайн гүйцэтгэнэ.
→ Буйдан + том зураг = зочны өрөөний гол композици.
🤎3. Интерьерийг илүү luxury, gallery мэдрэмжтэй болгодог
Том хэмжээний нэг бүтээл нь олон жижиг чимэглэлээс илүү цэгцтэй, premium харагдах хандлагатай. Ялангуяа minimalist интерьер дээр маш сайн ажилладаг.
🤎4. Ханын хэмжээг зөв пропорцтой харагдуулна
Жишээ нь 3–4 метр өргөн ханан дээр 60×80 см зураг тавибал жижиг санагдана. Харин 180×120, 240×120 см гэх мэт бүтээл тавихад ханатайгаа “ярилцаж” эхэлдэг.
🤎5. Өнгийг интерьер даяар холбож өгдөг
Том зурагт байгаа 2–3 гол өнгө нь буйдан, хөшиг, хивс, чулуу, модны өнгөтэй давхцвал бүх интерьерийг нэгтгэсэн мэт харагдуулна.
🤎6. Урлаг өөрөө интерьерийн гол элемент болдог
Зургийг зүгээр нэг “хана чимэглэгч” биш, харин интерьерийн гол дизайн элемент болгож өгдөг.